Чингэлтэй дүүргийн 1-р хороонд Хууль зүйн яамны эсрэг талд, Монгол банкны зүүн талд байрладаг газарт БАММ ХХК НИТХ-ын 5/14 дүгээр тогтоолын дагуу барилга барих үйл ажиллагаанд иргэдийн оролцоотой санал авах самбар байрлуулжээ. Гэсэн ч оршин суугчид шийдвэрийг тууштай эсэргүүцсэний үр дүнд өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар нийслэлээс барилгын зөвшөөрлийг өгөхөөс татгалзсан ч тус шийдвэрээ албан ёсоор, бичгээр өгөөгүй байгаа гэнэ.
2010 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч байсан Г.Мөнхбаяр Авзага Трейд ХХК-д энэ газрын зөвшөөрлийг олгожээ. 2013 онд Э.Бат-Үүл газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, гэрээг цуцалсан байна. Харин тус компани шүүхдээд Су.Батболдоос зөвшөөрлийг буцаан авсан гэнэ. Үүнээс хойш газар эзэмших эрхийг хэнд шилжүүлсэн нь тодорхойгүй байна.
Оршин суугчид хэдэн жилийн дараа дахин энэ газарт барилга барихаас эмээж, эзэмшлийг тодорхой болтол тэмцэнэ гэдгээ хэллээ. Тухайн үед гараад байсан нөхцөл байдлын талаар тодруулсан юм.
Байрны оршин суугч Д.Гэриша:
Манай энд 20-иод жилийн өмнө анх барилгын суурь цутгасан. Үүний дараа манай байрны хүмүүс эсэргүүцэж, тухайн үед барилгын ажлыг зогсоосон. Гэтэл чимээгүй хэсэг хугацаа өнгөрсний дараа дахиад барилга барихаар самбар хадсан байдалтай байна. Самбарт бичсэнээс үзэхэд есөн давхар зочид буудал, автомашины зогсоолын хамт байгуулна гэсэн. Гэхдээ энд тийм талбай огт байхгүй. Манай оршин суугчид үүнийг дуу нэгтэй 100 хувь эсэргүүцэж байна.
Хуулийн дагуу Нийслэлийн Иргэдийн Хурлын тогтоол, Засаг даргын захирамж гарсан. Эрхээ эдлээд Засаг дарга захирамж гаргаж болно. Хэрвээ барилга барьж, зогсоол байгуулна гэвэл манай талбайгаас авах нь ойлгомжтой байна. Бид Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Иргэдийн Хурал, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Хорооны Засаг даргад бүх оршин суугчдаараа гарын үсэг зуруулаад албан бичиг өгсөн. Одоо шийдвэр гаргана гэж найдаж байна. Манай байранд 50 айл, нийт 200 гаруй хүн амьдардаг.
Байрны оршин суугч Ц.Уянга
Барилгын стандарт, норм гэж зүйл бий. Манай энэ хавийн бүх газарт битүү барилга барьсан. Энд дахиад баривал бид өвөлдөө ч, зундаа ч нар үзэхгүй. Бөглүү орчинд эрүүл амьдрах, оршин суух нөхцөл алга. Манайх уг нь төрийн тусгай хамгаалалтай объектийн бүс.
Тооцоогүй барилга барьж өргөтгөл хийснээс болж байрны дулааны хүртээмж багасаж, усны даралт ч маш муу байгаа. Одоо байгаа шугам сүлжээний ачааллыг дийлэхгүй байхад яаж дахин есөн давхар буудал барих гэж? Улс гэж байдаг бол ямар нэгэн хот төлөвлөлтийн бодлого барих ёстой. Гэхдээ саяхан гаргасан захирамжаар арын болон урд талын бүсийг автомашингүй бүс болгоно гэсэн төсөл яваад, нэг бодлого батлагдсан. Энэ барилга тус бодлоготой уялдахгүй байна.
2018.07.25-ны өдрөөс 2018.07.31-ний өдрийг хүртэл иргэдийн оролцоотой санал авах гэх самбар байрлуулсан, иргэдийг хэзээнээс нууц байдлаар оролцуулдаг болов? Ихэнх оршин суугчид зуслан хөдөө явж, амралтаа авдаг үеэр самбарыг 27-ны шөнө байршуулсан. Иргэд эсэргүүцээгүй гэсэн худал эрх зүйн актыг хэрэглэсэн болж, дүр эсгэсэн байдлаар энэ газарт увайгүйгээр барилга барих гэж оролдож байна. Үүнийг хулгайн арга замаар хийж байна.
Иргэд эсэргүүцээд зогсоож болно. Дахиад хоёр жилийн дараа санаархана. Төр өөрөө үүнийг ногоон бүсээр нь байлгаж өөрчилмөөр байна. Өнөөдөр бид энд гадна талбайн тохижилт хийх гэхээр статусын хувьд хэнийх нь мэдэгдэхгүй. Цаад зорилго нь булаан эзлэх гэж харж байна. Хуулийн дагуу нэрээр хийсэн хулгай бүх байранд болж байна. Энд чинь иргэдийн эрх ашиг явж байна шүү дээ.