Mongolia mining үзэсгэлэн уул уурхай, газрын тосны салбарт сүүлийн үеийн технологи нэвтрүүлэх, бизнес эрхлэгчид ажил хэргийн шинэ харилцаа тогтоох, шинэ техник хэрэгслийн талаарх чиг хандлага, баримжааг олж авах, мэдээлэл солилцох орчин болжээ.
Ханган нийлүүлэгчдийн хувьд богино хугацаанд олон хүнд бараа бүтээгдэхүүнээ танилцуулах, шинэ харилцагчтай болох, сурталчилгаагаа хийх хамгийн тохиромжтой талбар байдгийг үзэсгэлэнг зохион байгуулагч, Minex Mongolia компанийн захирал Г.Баттулга нээлтийн үеэр онцлов. Энэ удаад 18 орны 130 орчим ханган нийлүүлэгч бүтээгдэхүүнээ дэлгэжээ. Эрдэс бодисын шинжилгээ хийдэг химийн лаборатори, өрөмдлөг, тэсэлгээ хийгчид, уул уурхайн ажилчдад дулаан, аюулгүй хувцас урладаг оёдлын компаниуд, аюулгүй ажиллагааг хангахад хамгийн гол хэрэгсэл болох нүдний шил, бүс, бээлий зэргийг үйлдвэрлэгчид бүгд нэг дээвэр дор цугласан байна.
2017 онд нүүрс гэлтгүй уул уурхайн бүхий л салбарын үйл ажиллагаа эрчимжсэн. Энэ сэргэлт ДНБ 5 хувиар өсөх дангаараа 20 орчим хувийг бүрдүүлсэн юм.