Өмнөговь аймгийн ЗДТГ орон нутагт эрэлттэй мэргэжлээр боловсон хүчин бэлтгэх чиглэлээр МУИС-тай хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Хамтын ажиллагааны хүрээнд орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг чадваржуулах, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэхэд чиглэсэн урт, богино хугацааны сургалт, лекцийг хамтран зохион байгуулах аж.
Тус аймгийн ЗДТГ-аас аймгийн чанартай олимпиадад амжилт үзүүлсэн суралцагчийг 50 хувийн хөнгөлөлттэй сургана. Нэн хэрэгцээтэй мэргэжлээр суралцвал сургалтын төлбөрийн 50 хувийг аймгийн Засаг дарга хариуцна.
Олимпиадад амжилт үзүүлэхийн зэрэгцээ орон нутагт дутагдалтай мэргэжлээр суралцаж төгсөөд орон нутагт ажиллах бол сургалтын төлбөрийг хариуцаж 100 хувийн тэтгэлгээр суралцах боломжийг орон нутгийнхаа хүүхэд, залууст олгож байна.