"Хурд" хамтлаг 25 нас хүрлээ. Монголын рок попын амьд домог ах, дүүс “Хурд”-ынхан Сүхбаатарын талбайд тоглолтоо хийж, 25 жилийн ойн баяраа нийслэлчүүдтэйгээ хамтдаа тэмдэглэв.
“Цэргийн бодол”, “Зураг шиг бүсгүй”, “Эх орон” зэрэг сонсогчдын сонорыг мялааж, чихэнд хоногшсон олон дууг бүтээсэн "Хурд" хамтлаг 25 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтоо төв талбайдаа нийслэлчүүдтэйгээ хамт тэмдэглэв.
Хамтлагийн 25 жилийн ойтой давхцан сонсогчдын сонсох дуртай, сайн мэдэх “Цэргийн бодол” дууны 40 жилийн ой тохиож байгаа юм.
"Цэргийн бодол"-ыг “Хурд” хамтлагийнхны том ах буюу Д.Ганболд 1978 онд цэргийн алба хааж байхдаа зохиожээ.
1993 онд Хурд хамтлаг байгуулагдаж, “Хар салхи” хэмээх анхны тоглолтоо Улсын циркет 1995 оны гуравдугаар сард хийж байсан ах, дүүс 2013 онд тохиосон 20 жилийн ойгоо нижгэр тэмдэглэсэн. Ойдоо зориулж Монголын урлагийн түүхэнд анх удаа "Алтан Пянз" хэвлүүлсэн бөгөөд тус пянзыг АНУ-ын "Erika records" студид хэвлүүлжээ.
Энэхүү пянзанд “Хурд” хамтлагийн өнгөрсөн 20 жилийн түүхэн дэх хамгийн шилдэг есөн дуу багтсан юм.