Бидний цөөхөн монголчууд төслийн баг Өмнийн цэнхэр говьд ажилласаар аймгийн төвөөс холгүйхэн 20 гаруй км.т орших Ханхонгор суманд очсон билээ. Үзэсгэлэнт Ёлын ам, Мухар шивэртийн ам тус сумын нутагт байдаг. Аргагүй л нүд баясаж сэтгэл сэргээм сайхан газарт манай төслийн баг зураг авалт хийж фото зургандаа буулгасан.
2000 гаруй хүн амтай Ханхонгор сумын иргэд мал аж ахуйгаа эрхэлнэ. Малчид тоонд бус чанарыг илүүд үзэж байна. Мянгат малчид олонтой. Нэг сонирхол татсан юм нь өвөлжөө хаваржаандаа сумын төвийн айлаас ялгагдахааргүй амьдарч байна. Бид 2 ч айлаар орлоо. Хашаа хороо гэж цэмбийсэн. Шинэ болон хуучин төл малаа ангилан хашаажуулж, тохилог сайхан байшин бариад амьдарч байна.
Мөн сумандаа соёл урлагийн төрөлжсөн сургалттай томоохон ганц сургуультай сум бөгөөд 70 жилийн түүхтэй 200 сурагчтай 40 багштай ардын хөгжмийн тусгай ангитай урлагийн чиглэлээр бусад аймгаас төдийгүй УБ хотоос хүүхдүүд ирж сурдаг гэж тус сургуулийн захирал ярьж байлаа. Сумын талаар товчхон мэдээлэл өгвөл нэг ийм.
Харин одоо танд тус сумын нутагт болсон эгэлгүй нэгэн охины түүхийг эрхэм уншигч тантай хуваалцая. Тэр бол дүүгээ галаас аварсан ачтан юм. Түүнтэй ийнхүү ярилцлаа.
Намайг Б.Наранчимэг гэдэг. Одоо Өмнөговь аймгийн Даланзадгад хотын 2-р 10 жилд сурдаг. 5-р анги. Эмээ, дүү эгчтэйгээ аймгийн төвд амьдардаг. Манай аав, ээж 2 жоохон дүүтэй Ханхонгор сумын Бал улаан худаг гэдэг газар байдаг. Малчин хүмүүс. Бид нар амралтын өдрүүдээр л ээж, аав дээрээ очдог. Миний ярих гэж байгаа үйл явдал намайг бүр 3 настай байхад болсон. Би тэр үед жоохон байсан ч санадаг юм. Ээж , аав хоёр малдаа явцан. Би дүүтэйгээ зурагтаа үзээд 2 лаа үлддэг байсан. Тэр өдөр хүүхэлдэйн киногоо үзээд сууж байсан дүү маань гэнэт хахаж цацаад эхэлсэн. Тэгээд зурагтруугаа харсан тэндээс гал гарч гэр утаа болоод шатаж эхэлсэн. Би айгаад орон дээр нүцгэн хэвтэж байсан дүүгээ цамцаар ороогоод гэрээс чирээд гарснаа санадаг. Б.Наранчимэг охин энэнээс хойш ярьж чадахгүй нүдэнд нь нулимс цийлэгнэж хоолой нь зангирч байлаа.
Ингээд үргэлжлүүлэн түүний эмээ О.Гэрэлмаа бидэнд ярьсан юм.
О.Гэрэлмаа: Энэ үйл явдал чинь 2012 оны 2 сард болсон. Гэр нь юу ч үгүй шатсан байдалтай Б.Наранчимэг дүүгээ 40-өөд метр чирээд гэрээс гаргасан байсан. Бид нарыг ирэхэд галынхан, эмч нар бүгд ирчихсэн байж билээ. Аав ээж хоёр нь ер нь цоожлоод малдаа явдаг байсан. Тухайн үед азаар цоожлоогүй хаалга онгорхой байсанд баярладаг. Миний хоёр охин ус уух тавилантай л байж гэж бурхандаа залбирдаг юм шүү дээ. Саранчимэг ямарч түлэгдэл байхгүй. Дүү Наранчимэг нь нуруунаас хөл хүртлээ мөн толгойн хэсэгт түлэгдэлтэй байсан. Тэгээд хөөрхий минь 2 сар сэхээнд байсан даа. Хотруу гэмтлийн эмнэлэг рүү авч явсан тухайн үед. Одоо охидууд маань эрүүл саруул надтай хамт эгч нарынхаа хамтаар амьдарч байна. Наранчимэг охин маань одоо 5-р анги. Дүү Саранчимэг нь 4-р анги. Хүний амьдралд тохиолдохгүй ховорхон үйл явдал шүү. Алгын чинээ 3 настай жоохон охин 10 сартай дүүгээ аварсан нь... Эмээ нь хайртай гэж жигтэйхэн.
Эх орны ирээдүй болсон хоёр хөөрхөн охид өнөөдөр эрүүл саруул эсэн мэнд эмээгийнхээ дэргэд ээж, аав эгч дүүтэйгээ амьдарч байна. Амьдралдаа бас нэгэн цаг үед эгэлгүй нэгэн түүхийг бүтээсэн эгэл баатар Б.Наранчимэг охин том болоод эмч болохыг мөрөөддөг. Та 3 настай байхдаа юу хийж байсан бол...