Сoal Mongolia 2018 чуулган үдээс хойш Монгол-Хятадын нүүрсний салбарын бизнес форумаар үргэлжиллээ. Энэ хэсэгт манай нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ-ын нүүрсний хэрэглээ, өсөлт, цаашдын чиг хандлагыг тус улсын мэргэжилтнүүд танилцуулсан юм.
Манай урд хөрш дэлхийн хамгийн том нүүрс үйлдвэрлэгч, хэрэглэгч, импортлогч улс. Тэгсэн атлаа Япон болон Азийн зарим оронд нүүрс экспортолдог онцлогтой. Тус улсад нийлүүлж буй нүүрсний хэмжээгээр Австрали тэргүүлж, бид аман хүзүүнд, бидний араас ОХУ нэхэж явна. Өмнө нь Канад гуравдугаарт жагсаж байсан юм. Тус улсын нүүрс олборлогчид өөр бүс нутагт илүүтэй анхаарах болсноос Хятадад нийлүүлэх нүүрс буурчээ.
Манай экспортын нүүрсний 95 хувь тус улсын хойд хэсэгт ногддог гэхээр Хятадын нүүрсний хэрэглээ өсөх буурах нь бидэнд ихээхэн нөлөөтэй.
Сүүлийн үед Оросын нүүрс олборлогчид Хятадад худалдах нүүрсээ өсгөх зорилгоор тус улсын худалдан авагчидтай тогтоосон харилцаа холбоогоо бататгахад ихээхэн анхаарч, санаачлагатай ажиллаж байгааг "Фэнвэй энержи Информэйшн сервис" компанийн дэд ерөниийлөгч Сара Лиу онцолсон юм. Тэгэхээр бид урд хөршид нүүүрс нийлүүлэгч хоёр дахь том орон гээд тайван сууж болохгүй нь.
Өнгөрсөн онд тус улс нийт 270 сая тонн нүүрс худалдан авчээ. Манай экспортын нүүрсний 95 хувь тус улсын хойд хэсэгт ногддог гэхээр Хятадын нүүрсний хэрэглээ өсөх буурах нь бидэнд ихээхэн нөлөөтэй.
Агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор урд хөршид нүүрсний илүүдэл хүчин чадлыг багасгах бодлого үргэлжилж байна. Оронд нь илүү сайн чанарын буюу хүхэрлэг хий бага ялгаруулдаг нүүрс түлэхийг л шаардаж байна. Мөн эрэлт сул хэвээр байна. Гэсэн ч коксжих нүүрсний үнэ ихээхэн хэлбэлзэлтэй байгаа аж. Дотоод олборлолтыг энэ онд нийт 150 сая тонноор бууруулахаар төлөвлөснөөс эхний хагас жилд 80 сая тонноор бууруулжээ. Байгаль орчинд сөрөг нөлөөтэй, усны эх үүсвэрт ойр, дулааны нүүрсний уурхайнуудыг ийнхүү хаасаар байгаа аж.
Эрх баригчид "Цэнхэр тэнгэр" хэмээх гурван жилийн хугацаатай хөтөлбөрөө хэрэгжүүлж буй нь энэ юм. Долоон мужид хэрэгжих энэ хөтөлбөр Хэбэй гэх мэт нүүрс их хэрэглэдэг, хойд хэсгийн мужууд багтжээ. Энэ хөтөлбөр гангийн үйлдвэрүүдийг ч хамрах аж. Нүүрсний салбар дахь төрийн хяналт өмнөхөөс тэс өөр түвшинд хүрлээ.