ДАШТ-д гаргасан амжилтаараа эхний наймд шалгарсан улс оролцдог, чөлөөт бөхийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-18-нд Япон улсад болов. 17 дахь удаагийн тэмцээнд Монгол, Япон, АНУ, БНХАУ, Беларусь, Швед, Канад, Румын гэсэн найман улсын бөхчүүд өрсөлдөж, манай бүсгүйчүүд А хэсэгт багтсан юм.
Дэлхийн цомд 2009 оноос хойш оролцож буй манай чөлөөтийн эмэгтэйчүүд эхний тойрогт БНХАУ-ын бөхчүүдэд 9:1-ээр дийлдэн, гараагаа тун тааруу эхэлсэн. Манай тамирчдаас ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа л ганцаараа өрсөлдөгчөө ялав. Ялагдашгүй мэт өнгөлөг байгаа Гавьяат тамирчин П.Орхон Шоу Ринтэй барилдаагүй. Тэд Беларусийг 6:4-өөр, Румынийг 8:2-оор ялж, хүрэл медалийн төлөө барилдах эрх өвөртөлсөн.
Улмаар медалийн төлөө АНУ-ын бөхчүүдтэй хүч сорив. Өмнө нь 2015, 2017 онд мөн хүрэл медалийн төлөө барилдахад монгол бөхчүүд ялж байв. Энэ удаа дахин өвдөг шороодуулахдаа 8:2-оор дийлэн, Дэлхийн цомын аваргаас ээлжит медалиа хүртлээ. Манайхнаас эхний барилдаанд Э.Нарангэрэл В.Энтонид 8:2-оор дийлдсэн ч Э.Сумъяа, Э.Даваачимэг, А.Батцэцэг, Б.Шоовдор нар өрсөлдөгчөө дараалан ялсан.
Гэвч П.Орхон М.Велтэд 11:9-өөр, С.Батцэцэг Ф.Молинарид цэвэр ялагдаж, байдал тун эвгүйтэв. Энэ үеэд Ш.Түмэнцэцэг Т.Менсаг 5:0, Гавьяат тамирчин О.Насанбурмаа В.Фрэнсисийг 11:3-аар ялснаар Монголын бөхчүүд түрүүлэх болзол хангасан юм. Сүүлчийн барилдаанд А.Чанцалнямаа дэлхийн гурван удаагийн аварга А.Грэйд цэвэр ялагдсан ч багийн нэгдсэн дүнгээр Монголын бүсгүйчүүд илүүрхэн тус тэмцээний нэг мөнгө, гурван хүрэл медальтай боллоо.
Хүрэл медалийн төлөөх барилдаан Монгол, АНУ (6:4) 50 кг: Эрдэнэсүхийн Нарангэрэл-Виктория Энтони (2:8) 53 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа-Сара Хильдебрант (10:6) 55 кг: Эрхэмбаярын Даваачимэг-Жакарра Винчестер (9:6) 57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг-Аллисон Рэган (10:0) 59 кг: Баатаржавын Шоовдор-Кайла Миракле (5:4) 62 кг: Пүрэвдоржийн Орхон-Мэллори Велт (9:11) 65 кг: Соронзонболдын Батцэцэг-Форрест Молинари (цэвэр ялагдсан) 68 кг: Шархүүгийн Түмэнцэцэг-Тамыра Менса (цэвэр ялсан) 72 кг: Очирбатын Насанбурмаа-Виктория Фрэнсис (11:3) 76 кг: Амгаланбаатарын Чанцалнямаа-Аделине Грэй (0:10)
Б.Буяндалай