Японы мэргэжлийн сүмогийн 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслолын ажиллагаа есдүгээр сарын 30 буюу энэ ням гарагт Рёогокү Кокүгикан ордонд болно.
Харүмафүжи 2001 онд 16 настайдаа мэргэжлийн сүмод барилдаж эхэлсэн бөгөөд 2004 оны арваннэгдүгээр сард макүүчи зиндаанд дэвшиж, цаашлаад дээд зиндаанд есөн удаа түрүүлэн, 2012 онд Ёкозүна цол хүртсэн билээ.
Тэрбээр өнгөрсөн онд бусдын биед халдан гэмтэл учруулсан хэрэгт холбогдсон бөгөөд үүний дараа албан ёсоор уучлалт гуйж, зодог тайлахаа мэдэгдсэн юм.