Судалгаагаар агаарын бохирдлоос үүдэж хүүхэд нь өвдөхөд тухайн нэг гэр бүлээс нэг удаад 15 мянгаас нэг сая төгрөгийн зардал гарч байна гэж “Гүнж төв" Төрийн бус байгууллага мэдээллээ.
Ажилтай эмэгтэйчүүдийн хувьд хүүхэд нь өвдөхөд ажлаасаа чөлөө авах, хоцрох, халагдах зэрэг эрсдэлүүд байгааг мөн онцоллоо. Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдолд зарцуулсан зардлын судалгааг хийж, үр дүн хангалтгүй байгаа шалтгааныг "Монголын байгаль орчны иргэний зөвлөл" Төрийн бус байгууллага мэдээллээ. Үндэсний аудитын газраас сүүлийн 10 орчим жилд дотоод эх үүсвэрээс 164 тэрбум төгрөг, гадаадын зээлээр 104.7 сая ам.долларыг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан ч үр дүн хангалтгүй гэж мэдээлсэн юм.
"Монголын байгаль орчны иргэний зөвлөл" ТББ-ын тэргүүн Б.Эрдэнэ
Агаарын бохирдлоос өөрсдийгөө хамгаалах мэдлэг, мэдээллээр хангах нь богино хугацаанд хийх үр дүнтэй ажил гэж Азийн Хөгжлийн банк мэдээллээ. Мөн Чикагогийн их сургуулийн эрдэмтдийн боловсруулсан “Air Quality Life” индексээр агаарын бохирдлоос үүдэж дэлхий нийтэд хүний амьдрал дунджаар 1.8 жилээр буурч байгаа гэж мэдээлжээ.
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн судлаач Г.Мандухай "Агаарын бохирдлоос иргэд өөрийгөө хамгаалахын тулд аль болох дотор орчинд их байх, PМ2.5 тоосонцрыг 95-98 хувь шүүдэг амны хаалт зүүх"-ийг зөвлөсөн юм.
АШУҮИС-ийн судлаач Г.Мандухай
Б.Бямбасүрэн