Өнөөдөр болсон онцлох таван үйл явдлыг тоймлон хүргэж байна.
-УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, А.Сүхбат нар “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл санаачлан боловсруулснаа УИХ-ын дарга М.Энхболдод өргөн мэдүүллээ.
Монголын төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг Улсын дээд шүүхээс 2017 онд эцэслэн шийдвэрлэсэн ч уг шийдвэрийг дагасан маргаан Монгол Улсын иргэдийн дунд төдийгүй Олон улсын хүний эрхийн хороо, Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлийн анхаарлын төвд байгаа билээ.
Энэ хэргийг шүүхээр шийдвэрлэсэнтэй холбоотой ОУПХ-ны дүгнэлтийг судлах, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хороо байгуулах саналаа УИХ-ын даргад албан ёсоор гаргалаа.
-Монголбанкнаас санаачлан “Зээлийн хүүг бууруулах арга замууд” сэдэвт дийн засагч, судлаачид, банк болон банк бус санхүүгийн салбарын төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг зохион байгуулав.
Дэлхийн банкны 2014 оны судалгаагаар нийт 152 улс орноос 61 улсад нь зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоосон. Ингэхдээ хэт өндөр зээлийн хүүгээс хамгаалах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьдог ч бодит байдалд энэхүү зорилт төдийлөн биелдэггүй болохыг олон судалгаа харуулжээ. Тухайлбал, зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоосноор зээлийн зардлыг өсгөх, ил тод байдлыг бууруулах, зээлийн нийлүүлэлтийг багасгах, хууль бус зээлийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг сөрөг үр дагаварыг үзүүлжээ.
-Валютын ханшийн өсөлт, түүний шалтгааны талаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаас тавьсан асуулгын хариултыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр өглөө.
Г.Занданшатар, Засгийн газар, Монголбанкнаас олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй бодлогын үр дүнд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сайжирч байна. Тухайлбал, 2018 оны гуравдугаар улирлын байдлаар эдийн засгийн өсөлт 6.4 хувьд хүрсэн. Ажилгүйдлийн түвшин 6.9 хувьд хүрч буурсан. Инфляцийн зорилтот түвшин хадгалагдаж, Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжирсан. Эдийн засгийн орчин сайжирсан нь гадаад хөрөнгө оруулалтын урсгалын нэмэгдүүлж, гадаад валютын нөөц нэмэгдэж, ханш тогтворжих суурь нөхцөлийг бүрдүүлж байна гэсэн мэдээллийг өглөө.
-“Moody's” агентлаг хөрөнгө оруулагчдын хувьд хөгжиж буй зах зээл дэх хамгийн эрсдэлтэй орнуудаар Аргентин болон БНХАУ-ыг нэрлэлээ. Тус агентлагийн шинэ тайланд дурдсанаар Аргентинд улс төрийн хямрал нүүрлэж, инфляц огцом нэмэгдэж байгаатай зэрэгцээд ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болох товтой байгаа нь сорилт дагуулж байгаа аж.
Харин БНХАУ-ын хувьд “Худалдааны дайн”-ы нөлөөгөөр эдийн засгийн өсөлт нь удааширч, улмаар дотоодын компаниуд нь олноор дефолт зарлах эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
-Улсын хэмжээнд 2018-2019 оны өвөл нийт малын 17.9 хувь буюу 15.1 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөсөн ба дотоодын хэрэгцээнд 5.5 сая, зах зээлд 9.6 сая толгой малыг борлуулах тухай саналаа аймаг, орон нутаг ирүүлээд байна.
Манай улсын хэмжээнд 52 мах боловсруулах үйлдвэр байгаа бөгөөд нэг хоногт 26,6 мянган бог, 6 мянган бод мал нядлах хүчин чадал бий.