Цагдаагийн ерөнхий газрын Автобаазаас цагдаагийн байгууллагын албаны болон тусгай зориулалтын автомашинуудыг өнөөдөр танилцууллаа.
Тус баазын үндсэн үүрэг нь цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байгаа үйл ажиллагааны хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг сахиулах үүргээ биелүүлэхэд албаны болон тусгай зориулалтын автомашинаар үйлчлэх, тэдгээрийн техникийн бэлэн байдлыг хангахад оршдог аж.
Тодруулбал, суудлын, том олон дунд оврын автобус, ачааны машин, тусгай зориулалтын автомашин, жийп, микроавтобус, мотоцикл, тусгай зориулалтын чиргүүл гэсэн есөн төрлийн техник хэрэгслийг ашиглаж байгаа аж.
Нийт ашиглаж буй автомашины
- 69 хувь нь БНСУ,
- 11 хувь нь ОХУ,
- 8 хувь нь БНХАУ,
- 10 хувь нь Япон,
- 2 хувь нь Герман,
- 0.2 хувь нь Чех улсад үйлдвэрлэжээ.
Өнөөдрийн байдлаар ашиглаж буй нийт автомашины 37 хувь нь 5 хүртэл жил, 45 хувь нь 6-10 жил, 12 хувь нь 11-15 жил, 6 хувь нь 16-аас дээш жил үйлчилгээнд ашиглаж байгаа бөгөөд өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийт 8157 автомашинд засвар үйлчилгээ хийсэн байна.
Цаашид өдөр тутамд ашиглаж буй эргүүлийн автомашинуудыг шинэчлэх шаардлага үүсээд буй тул ЦЕГ-аас эргүүл, хамгаалалтын автомашины парк шинэчлэх хүсэлтээ салбар яаманд хүргүүлээд байгаа аж.