Тэрээр монгол уртын дуу шиг хүчирхэг атлаа уянгалаг хоолойгоороо сонсогчдын сэтгэлд бүрэн хүрч, дууныхаа утга, хүсэл тэмүүллийг сайтар илэрхийлж чаддаг. Тэр бол Өвөр Монголын алдарт дуучин Тэнгэр юм. Цомгууд нь ихэвчлэн төрөлх нутаг, Монголын тал нутгийн тухай дуунаас бүтдэг.
Тэрээр “Хүмүүс хайрын дуунд хэтэрхий их ач холбогдол өгдөг, тэгээд ч хайрын тухай өгүүлсэн Хятад дуу маш олон байдаг учраас хайрын дуу дуулдаггүй” гэж хэлсэн нь бий. Тэнгэр 20 насандаа Өвөр Монголын Урлагийн Их Сургуульд суралцаж, Монголын уламжлалт хөгжмийн зэмсэг болох шанз тоглож сурчээ. Төгсөөд поп дуу дуулж, зохиодог болсон байна. Тэрээр эх газрын хятад поп дууг дуулахдаа, монгол хэв маяг, хөгжмийн аяз оруулж, байгаагаас нь өөрчилж дуулдаг ажээ.
“Би монгол хүн” дууг дуулснаар нь түүнийг сонсогчид мэддэг. Ийм нэртэй монгол шүлгээр зохиожээ. Энэ дуунд нүүдэлчин ахуйд төрж өсөн, эх нутгаа хайрлаж байгаа тухай өгүүлдэг. Дууны клипэнд монгол өв уламжлал, амьдралын хэв маяг, нүүдэлчдийн олон зууны турш эв зохистой амьдарч ирсэн зэрлэг онгон байгалийг харуулдаг.
Тэнгэр 1989 онд тухайн оны Хятадын Поп дуучдын уралдаанд түрүүлжээ. Мөн Азийн дуу хөгжмийн наадмаас шилдэг Хятад дуучнаар шалгарснаас хойш амжилтын түүчээ үргэлжлэх болов. Тэр дуучны замналынхаа турш хөгжим болон үзэгчдэд хүчтэй нөлөө үзүүлсээр иржээ. Түүний “Аав бид хоёр” дуу олон шагнал авчирчээ.
Тэр зөвхөн гайхалтай дуучин төдийгүй 1994 онд “Ганган хар морь” кинонд бүтээсэн дүрээрээ Хятадын шилдэг жүжигчдийн нэгт багтдаг. Уг кино Монтреалын XIX кино наадмаас шилдэг шагнал хүртэн, Өвөр монголчуудыг баярлуулсан юм.
Тэнгэр хэдэн жилийн өмнө тал нутаг, түүний үзэсгэлэн гоог цаашид магтан дуулахгүй хэмээн зарлажээ. Учир нь дуунуудынх нь утга агуулга төстэй, давтагдаад байвал сонсогчдод хүчтэй сэтгэгдэл төрүүлэхээ болино гэж боджээ. Түүний “Би монгол хүн”, “Аав бид хоёр”, “Диваажин” зэрэг дуунууд нь хамгийн алдартай билээ.
Америкт болсон 9-р сарын 11-ний халдлагаас 3 хоногийн дараа тоглосон концерт дээрээ Тэнгэр, АНУ-ын хохирогчид болон концертын үзэгчдэд “Диваажин” дуугаа зориулсан байна. Дууных нь хэв маяг өөрчлөгдсөн эсэхийг асуухад тэрээр “Өөрчлөгдсөн” хэмээн хариулжээ. Өөрчлөх болсны шалтгаан нь ихэнх сонсогчид нь Хятад хүмүүс учраас ажээ.
Диваажин гэсэн утгатай “Tian tan” гэдэг дуунд төрөлх нутаг, аз жаргалтай нутгийн талаар өгүүлдэг. Дууны шүлэгт нүүдэлчин монголчуудын амьдралын сайхныг магтан дуулдаг. Энэ дууг зөвхөн монгол, хятад төдийгүй монгол угсаатай турк-монгол, казак-монгол, буриад-монгол зэрэг нүүдэлчин угсаатнууд талархан сонсдог.
Woovoo аппликейшнийг татах:
Woovoo Facebook хуудас