Нүүрсийг эрчим хүчний болон экспортын гэж хоёр ангилдаг. Сүүлийн жилүүдэд эрчим хүчний нүүрсний хэрэглээ өссөөр байгаа. Багануур, Шивээ-Овоогийн уурхайнууд дулааны болон цахилгаан станцуудад эрчим хүчний нүүрс нийлүүлдэг. Гэтэл энэ төрлийн нүүрсний үнийг төрөөс хатуу барьсан хэвээр байгаа юм. “Coal Mongolia 2014” чуулганы үеэр энэ асуудлыг хөндлөө.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг нүүрсний үнийг шат дараатай чөлөөлнө гэсэн бол “Эрдэнэс МГЛ” компанийн захирал О.Сайнбуян, “Эрчим хүчний нийт нүүрсний 30 хувийг хатуу буюу одоогийн үнээр, 70 хувийг чөлөөт үнээр борлуулна” гэж салбарын сайдаасаа огт өөр хариулт өглөө.
Эрчим хүчний нүүрсний үнийг чөлөөлснөөр иргэдийн сар бүр төлдөг дулаан, цахилгааны төлбөр хэд дахин өсөх магадлал өндөр. Гэсэн ч үйлдвэрлэгчид ашигтай ажиллахын тулд үнээ чөлөөлөхөөс өөр аргагүй гэж үзэж байна. Дээр дурдсан хоёр уурхайн хувьд техник тоног төхөөрөмж нь хуучирч муудсан, компанийн засаглал хөгжөөгүй зэргээс үүдэн хөрөнгө оруулалт татах боломжгүй байдаг гэнэ. Мөн арван экскаватор нь арван өөр компанийнх байгааг техник ашиглалтын менежмент муу байсных гэж “Эрдэнэс МГЛ” компанийн захирал О.Сайнбуян үзэж байна.
Шивээ-Овоо уурхайн хувьд нүүрсний үнэ хэт доогуур байдгаас мөн л алдагдалтай ажилладаг. Өнгөрсөн онд л гэхэд 3.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ.
Тэрээр Засгийн газрын 72 дугаар тогтоолыг үндэслэн, нүүрсний үнийг чөлөөлөх эрх зүйн үндэс бий гэж үзэж байгаа юм.