Хилийн 0285 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, дэд түрүүч Ц.Цэнд-Аюуш энэ оны наймдугаар сарын 10-ны өдөр ОХУ-ын талаас зургаан иргэн хил зөрчсөнийг илрүүлэн саатуулжээ.
Хилчин хүний авхаалж самбаа, сонор сэрэмж, ур чадвар гарган хил зөрчигч саатуулсан түүнийг Орчин цагийн Хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 88 жилийн ойн өдөр Монгол Улсын Онц хилчин тэмдгээр шагнав.
Хилийн 0285 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, дэд түрүүч Ц.Цэнд-Аюуш "Манай заставын хариуцсан хэсэгт Алтай таван богд уул байдаг. Зуны цагт аялагчдын хөдөлгөөн нэмэгддэг учраас заставаас хөдөлгөөнт хилийн харуул томилогдон үүрэг гүйцэтгэдэг юм.
Тухайн үед би хөдөлгөөнт хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан. Өглөө хилийн баганаа шалгахаар явж байтал Соёмбот хөшөөний наана зургаан иргэн харагдсан. Дурандахад гадна байдлаараа содон хүмүүс байсан учраас буцаж очоод ахлагчдаа Монгол Улсын иргэд биш бололтой гэдгийг хэллээ. Ингээд бид тухайн иргэдийг хил давуулалгүй түр саатуулсан" гэв.
Тэрбээр 1996 онд Увс аймгийн Сагил суманд төрсөн. "Ач" анагаах ухааны их сургуулийг хүний их эмч мэргэжил эзэмшин төгсөөд сумандаа ажиллаж байсан. Улмаар 2020 оны эхний ээлжээр хугацаанд цэргийн албанд татагдан Хилийн 0285 дугаар ангид алба хааж байна.
Ташрамд сонирхуулахад Монгол Улсын тусгаар тогтнол, дархан хил, үндэсний аюулгүй байдлыг илтгэх соёмбот хүрэл хөшөө нь:
- Монгол улсын хилийн хамгийн зүүн цэг Соёлз уулын "Модтой хамар"-т
- Монгол Улсын хилийн хамгийн өмнөд цэг Орвог гашууны "Бор толгой"-д
- Монгол Улсын хилийн хамгийн баруун цэг Алтай таван богд уулын "Цаст даваа"-нд
- Монгол Улсын хилийн хамгийн хойд цэг "Монгол шарын даваа"-нд тус тус байршдаг.