Монгол Улсад эрүүл мэндийн алба байгуулагдан орчин цагийн анагаах ухаан хөгжиж эхэлсний 100 жилийн ой тохиож байна. Түүхэн ойд зориулсан “Цахим хөгжил, дэвшилтэт оношилгоо, эмчилгээ, технологи 2012-2021” сэдэвт гэрэл зургийн цахим үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр боллоо.
Үзэсгэлэнд эрүүл мэндийн салбарын удирдлагууд, энэ салбараас төрсөн алдартнууд болон 2012-2021 онд эрүүл мэндийн салбарт гарсан эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмчилгээ оношилгооны тоног төхөөрөмжийг дэвшлүүдээс харах боломжтой юм. Энэ арга хэмжээнд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, тус яамны газрын дарга П.Эрхэмбаяр болон эмнэлгүүдийн удирдлагууд болон эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцов.
Манай улсын 100 жилийн түүхтэй эрүүл мэндийн салбарын хөгжил ямар түвшинд явааг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэгээс тодруулахад, Дэлхий дахинд анагаах ухааны салбарын тоног төхөөрөмж эрчимтэй хөгжиж, шинэчлэгдэж хөгжиж байна. Монгол Улсын хувьд тэр болгоныг шуурхай авч, нэвтрүүлж чадахгүй байгаа ч гэсэн манай эмч нар ур чадвартай, шинэ зүйлийг маш хурдан сурдаг давуу талтай. Салбарын 100 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, эмчилгээний салбар тус бүрийн түүхэн хөгжил, ирээдүйн чиг хандлага чиглэлээр уралдаан зохион байгуулсан.
Эндээс харахад манай эмч нарын ур чадвар дэлхийн түвшинд хүрсэн байна. Гагцхүү техник технологийн талаас нь дэмжээд өгвөл монгол хүний эрүүл мэндэд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлээд явах бүрэн боломжтой. Үүний тулд технологийн шинэчлэлийг тогтмол хийж байх ёстой. Цар тахлын өнөөгийн цаг үед төр засгаас эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийг сайжруулах чиглэлээр 2022 оны төсөвт их хэмжээний хөрөнгө оруулалтыг тусгасан” гэлээ.