Беларусийн Ерөнхийлөгч Лукашенко тавдугаар сарын 23-ны өдөр Минск хотноо өөрийн нутаг дэвсгэр дээгүүр нисэж байсан Ryanair компанийн онгоцыг албадан буулгаж, сэтгүүлч Роман Протасевичийг найз бүсгүйтэй нь баривчилсан явдалдаа тайлбар өгсөн байна. Ингэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Лукашенкогийн мэдэгдлийг шууд дамжуулаагүй аж. Түүний үгийг тус улсын хэвлэл болон Ерөнхийлөгчийн ойрын сувгуудаар хэсэгчлэн дамжуулсан байна.
Лукашенко онгоцонд тэсрэг бөмбөг байсан гэж Швейцариас мэдээлсэн бөгөөд энэ мэдээлэл Афин, Вильнюс болон Минск хот руу мөн ирсэн гэжээ. Харин хариуд нь Швейцар онгоцонд бөмбөг нуусан гэх ямар ч мэдээлэл манайд байгаагүй, бид дамжуулаагүй гэв.
Гэтэл үүнээс өмнө Беларусийн тээврийн яамны ажилтан Артем Сикорский онгоцонд бөмбөг нуусан гэх мэдээллийг ХАМАС бүлэглэлийнхэн явуулсан гэжээ.
Харин Ерөнхийлөгч Лукашенко "ХАМАС мөн, биш эсэх нь хамаагүй. Онгоцны багийн гишүүдэд шийдвэр гаргах цаг байсан. Беларусийн атомын цахилгаан станц нислэгийн бүсэд байрладаг. Тэр бүсийн ойролцоо онгоц эргэлт хийсэн. Хэрэв гэнэт...? Чернобыль бидэнд хангалттай биш гэж үү? Ийм нөхцөлд АНУ хэрхэх байсан бол?” гэж "Пул Первый" сувгаар гарсан видео мэдэгдэлдээ хэлжээ. Тэрбээр онгоцыг "хүмүүсийн толгой дээр унахыг" зөвшөөрөхгүй гэв.
Мөн "Онгоцонд террорист этгээд байна гэж надад мэдэгдсэн бол би онгоцоо буулга гэсэн тушаалыг шууд өгөх байсан " гэх Лукашенкогийн үгийг ATN суваг дамжуулсан байна.
Түүнчлэн Лукашенко Вильнюс, Варшав, Львов, Киевийн нисэх онгоцны буудлууд онгоцыг хүлээж авахаас татгалзсан учраас Ryanair онгоц Минск хотод газардсан гэж тайлбарлажээ.
Харин энэ талаар ВВС эдгээр нисэх онгоцны буудлуудаас тодруулга авахад Киевийн "Жуляны" нисэх онгоцны буудалтай Ryanair онгоц энэ сарын 23-нд холбоо бариагүй гэсэн бол Варшавын Фредерик Шопены нэрэмжит нисэх онгоцны буудлын төлөөлөгч мөн дээрхтэй ижил хариулт өгчээ.
Эх сурвалж: ВВС