Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны ээлжит сонгууль өглөөний 07:00 цагт эхэллээ. Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулиар иргэд дараагийн 6 жилд төрийг тэргүүлэх хүнээ сонгох учиртай.
Сонгогчид саналаа өгөхөөр 07:00 цагаас өмнө дугаарлаж эхэлсэн ба ахмад настнууд хамгийн идэвхтэй байна. Энэ удаагийн сонгууль өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиас юугаараа өөр болж байгаа, Ерөнхийлөгчөө ямар хүн байх ёстой гэж бодож байгаа талаар иргэдээс тодрууллаа.
Иргэн О.Оюунтуяа:
Хоёр дахь удаа сонгуульд оролцож байна. Дөрвөн жилд нэг удаа Ерөнхийлөгчөө сонгодог байсан бол одоо 6 жил болж байна. Сонголтоо зөв хийхгүй бол ирээдүйгээ өөрчилж чадахгүй. Сонголтоо зөв хийвэл бидний амьдрал ахуй өөр тийшээ эргэх байх. Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн учраас бүх зүйлийг зангидаж атгасан гар шиг байлгах ёстой.
Иргэн П.Загдаа, 80 настай:
1993 оноос хойш бүх л сонгуульд оролцлоо. Ард түмэн юунд чиглэж, өөрсдийгөө сайн сайхан байлгахыг хүсэж байгаагийн илрэл нь сонгууль. Хий хоосон яригч нар олон байна. Ажил хэрэгч хүнд саналаа өгнө. Ерөнхийлөгч бүх ард түмний сайн сайхан, улс орны тайван байдлын төлөө олон улсын харилцааг өргөжүүлж чаддаг, олон түмэнтэй уулзаж хэлэлцэж чаддаг хүн байх ёстой. Улс оронд нь ямар доголдол гарч байна, түүнийг хэрхэн чиглүүлэх үзэл санааг тусгаж бусад хоёр өндөрлөгүүдтэйгээ ярьж нэгдэж ажлаа явуулбал улс орон дэвжинэ. Сүүлийн 30-аад жил их тааруу байлаа. Амласнаа биелүүлдэггүй, биелүүлсэн нь дандаа хувийн эрх ашгийн төлөө явдаг ерөнхийлөгч нар байсан. Залуус хэрэв улсаа сайн сайхан байлгахыг хүсэж байвал саналаа өгөх хэрэгтэй. Ардчилал бол Монгол орныг гадаадад гарцтай болгосон зүйл. Энэ боломжийг ашиглан гадаадад эзэмшсэн боловсролоо улс орондоо хэрэгжүүлж байвал сайхан юм даа гэж эмээ нь боддог.
Иргэн С.Анхбаяр, 36 настай:
Улс орны цаашдын ирээдүйг тодорхойлж байгаа тул саналаа өгөх нь чухал. Монгол улсын эв нэгдлийг атгаж зангидсан хүн Ерөнхийлөгч болоосой. Энэ удаагийн сонгууль өмнөхөөсөө илүү хязгаарлагдмал хаалттай болж байна. Нэг хүнийг дэмжих ёстой юм шиг болгочихсон зүйл харагдаад байна. Мэтгэлцээн болоогүй нь сонголт хийхэд хэцүү болголоо. Энэ бол тухайн хүний үзэл бодлыг хардаг. Гэтэл хэн нь юу боддог, юу төлөвлөж байгааг мэдсэнгүй. Энэ жилийн нэр дэвшигчид өмнөх сонгуулиас сул байна.
Иргэн Ш.Наранцэцэг:
Л.Түдэв гуайгаас хойш саналаа өглөө. Иргэнийхээ үүргийг биелүүлж эрхээ эдэлж байна даа. Нийтийн эрх ашгийн төлөө явдаг Ерөнхийлөгч хэрэгтэй. Сонголтоо зөв хийсэн л гэж бодож байна даа.
Иргэн Б.Долгор:
Гурав дахь удаа саналаа өгч байна. Сонгуульд идэвхтэй оролцох хэрэгтэй. Энэ жил залуус өөрчлөлт хийхээр их хүсэж байх шиг байна. Өмнө нь гэр бүл, ахмадуудынхаа саналыг сонсдог байсан бол одоо өөрсдөө судалгаа хийж сонгож байна. Мэдээлэл ч онлайнд ил тод болчихсон. Ерөнхийлөгч хүн улс орондоо үр өгөөж өгч чадах хүн байх хэрэгтэй. Жишээ нь би өнөөдөр саналаа өгөхөөр ирж байхад ахмад настай хоёр хүн гоё дээлээ өмсөөд саналаа өгчхөөд автобусаар буцахыг хараад бидний өнөөдрийн амьдралын түвшин ямар байгааг харж болохоор байна. Дийлэнх иргэдийн амьжиргаа дорвитой дээрдээгүй байна. Энэ байдал ерөөсөө өөрчлөгдөхгүй байгаад харамсалтай байна.
Чингэлтэй дүүргийн 30-3-1 дүгээр хэсгийн санал авах байранд хамгийн түрүүнд саналаа өгсөн иргэдийн нэг 74 настай иргэн:
Бид чинь сонгуульд оролцож эрхээ эдэлж байна. Залуусыг саналаа сайн өгөөрэй гэж уриалж байна.