СЭМҮТ-өөс дэлгэцийн донтолтын талаар мэдээлэл, зөвлөгөө өгч байна. Цахим тоглоомд донтох эмгэг 5-8 дугаар ангийн сурагчдын дунд түгээмэл байдаг. Ямар үед донтолт гэж үзэх вэ? Үүнд:
- Хүүхэд цахим тоглоомоор тоглох хугацаа улам уртсаад байвал хүүхэд донтож байгаагийн илрэл.
- Цахим тоглоом тоглохгүй гэж бодсон боловч өөрөө зогсоож чадахгүй байгаа бол
- Цаг л гарвал интернэт тоглоом тоглодог
-
Гэр бүл, найз нөхдийн чухал харилцааг умартаж эхэлнэ.
Донтох эмгэгийн үед хүүхэд худлаа ярьж эхэлдэг. Цахим донтолт архи, мансууруулах бодисын адил хор нөлөөтэй. Хар дарж зүүдэлнэ, огцом ууртай болно. Анхаарал нь тогтож төвлөрдөггүй учир сурах чадвар нь буурна. Мэдрэлийн ядаргаанд орж булчин татваганах, нүд анивчих зэрэг эрүүл мэндийг сөрөг нөлөөллүүд илэрнэ. Таны хүүхдэд дээрх шинж тэмдгүүд илэрч байгаа бол дүүргийнхээ эмнэлэг болон СЭМҮТ-д хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. Шаардлагатай бол эмнэлэгт хэвтүүлэн эмчилнэ. Хүүхдийг орой 22.00 цагт унтуулж хэвшвэл таны хүүхдийн өсөлт хөгжилд сайнаар нөлөөлнө.
Хэрэв танд сэтгэцийн тулгамдсан асуудал, таны хүүхдэд дэлгэцийн донтолттой холбоотой бэрхшээл байвал СЭМҮТ-ийн 1800-2000 дугаарын утсаар холбогдон зөвлөгөө авах боломжтой.