Дэлхийн түүхэд арваннэгдүгээр сарын 3-нд болсон (тус өдөртэй холбоотой) онцлох гурван үйл явдлыг танилцуулъя.
2014 оны арваннэгдүгээр сарын 3. Ихэр цамхгийн оронд барьсан Дэлхийн худалдааны төвийг нээлээ
Ихэр цамхгийн сууринд барьсан “One World Trade Center”-ийн үйл ажиллагааг 2014 оны арваннэгдүгээр сарын 3-нд нээжээ.
Дэлхийн худалдааны төв байсан Ихэр цамхаг 2001 оны есдүгээр сарын 11-нд халдлагад өртөн нурснаас хойш ийнхүү 13 жилийн дараа шинэ цамхгийг босгосон.
Цамхгийн эргэн тойронд террорист халдлагын хохирогчдод зориулсан дурсгал, цэцэрлэгт хүрээлэн, музей зэргийг байгуулсан.
Барилгыг Ихэр цамхагтай ижил өндөртэйгөөр бүтээсэн бөгөөд ерөнхий зураг төслийг Польш гаралтай Америк уран барималч Даниел Либескинд бүтээжээ.
1957 оны арваннэгдүгээр сарын 3. Сансарт ниссэн анхны амьтан Лайка
1957 оны энэ өдөр ЗХУ “Спутник 2” хөлгөөр “Лайка” хэмээх нохойг дэлхийн тойрог замд гаргасан нь хүн төрөлхтний сансарт амьд биет хөөргөсөн анхны тохиолдол байв.
Лайка нь 2 настай, 6 кг жинтэй, холимог үүлдрийн нохой байсан бөгөөд даалгаврын явцад амьд үлдэх боломжгүй байжээ.
Зөвлөлтийн сансрын хөтөлбөрт хамрагдсан золбин нохдын нэг тэрээр эм хүйстэй. Учир нь сансрын хөтөлбөрт зөвхөн эм хүйстэй нохдын биеийн онцлог тохирно гэж үздэг байв.
Лайкаг гөлөг байхаас нь энэ даалгаварт бэлтгэж давчуу орчинд дасан зохицох, жингүйдлийн үед хоол идэхэд сургажээ.
ЗХУ-ын мэдээлснээр нохойг сансарт 6-7 хоног амьд байлгасны эцэст хүчилтөрөгчийн хангамж нь дуусахаас өмнө хоолоор хордуулж устгасан байна.
Харин "Спутник 2" хөлөг 1958 оны дөрөвдүгээр сарын 14-нд дэлхийн агаар мандалд нэвтрэх явцдаа сүйрчээ.
1906 оны арваннэгдүгээр сарын 3. "SOS" ослын дохиог олон улсын стандарт болгон батлав
Олон улсын радиотелеграфын хурал Германы нийслэл Берлин хотноо анх удаа болж "SOS" ослын дохиог олон улсын стандарт болгон баталжээ.
Энэ нь хөлөг онгоцноос эрэг хүртэлх харилцааны стандартыг ярилцсан анхны олон улсын хэмжээний хурал ба 30 орчим улс оролцсон байна.
Хурлын төгсгөлд, 1906 оны арваннэгдүгээр сарын 3-нд хэд хэдэн стандарт баталсан бөгөөд 1912 онд болсон хоёрдугаар хурлаар зарим заалтыг өөрчилжээ.
SOS гэдэг нь Морзын кодоор ( . . . _ _ _ . . . ) гэх гамшгийн дохио ба цээжлэх болон тусламж хүсэхэд хамгийн хялбар арга байсан аж.
Морзын кодоор гурван цэг нь S, гурван зураас нь O үсгийг илтгэдэг. SOS нь ямар нэг үгийн товчлол биш боловч түгээмэл хэрэглээнд "Save Our Ship" гэх хэлц байдаг.