Хөл хорионы үед Цагдаагийн алба хаагчдыг хүнд нөхцөлд ажиллуулсны улмаас одоогийн байдлаар хоёр хүний бие муудаж эмнэлэгт хүргэгдсэн талаар манай сайтад хандсан эх сурвалж мэдээллээ.
Бид эх сурвалжийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс нэр болон бусад мэдээллүүдийг нууцаллаа. Тэрээр биеийн байдал нь хүндэрсэн алба хаагчийн нэг нь 24 цагаар үүрэг гүйцэтгээд, гэртээ хариад бие нь муудсан. Мөн нэг алба хаагчийн эрүү, нүүр нь унжиж таталт өгсөн талаар ярилаа. Тэрээр мөн өөрөө ачааллын улмаас олон асуудалтай нүүр тулж буй тухайгаа хэлэв.
-Хөл хорионы үеэр үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын нөхцөл байдал ямар байна вэ? Шөнийн турш мөн хамгаалалтад гардаг уу?
-Хөл хорио тогтоосон үеэр алба хаагчид их ачаалалтай ажилладаг. Үүрэг гүйцэтгээд гадаа зогсоход бие засахаас эхлээд наад захын хүний хэрэгцээг шийдэж өгдөггүй. 30 градусын хүйтэнд шөнө хамгаалалтад зогсохоор даараад халуун цай ууя гэсэн ч биднийг цай уугаад зогсохыг зөвшөөрдөггүй. Ялангуяа шөнийн ээлжид ажилладаг алба хаагч нар амны хаалт ч зүүгээгүй согтуу хүмүүсийг зохицуулна. Элдэв дайралтад өртөнө. Шөнийн цагаар машин явахгүй байх үед дулаацахаар машиндаа суух гэхээр дарга, ахлахууд камераар хянадаг учраас зөвшөөрдөггүй.
-Хоёр алба хаагчийн бие муудаж эмнэлэгт хүргэгдсэн мэдээллийн талаар?
-Энэ хоёр алба хаагчийн талаарх мэдээллийг дээрээс олон нийтэд мэдэгдүүлэхгүй байх шиг байна. Нэг нь 40 гаруй насны залуу байгаа. Тэрээр үүрэг гүйцэтгэж дуусаад, гэртээ хариад бие нь муудсан.
Хоёр, гурав хоног гэртээ очоогүй ажиллаж буй алба хаагч ч бий.
Мөн 26-27 насны алба хаагчийн нүүр нь унжаад, эрүү нь мурийсан. Одоо ямар байдалтай байгааг нь мэдэхгүй байна. Ажлын стресс, дарамттай шууд холбоотой гэж бодож байна. Цаашдаа хэдэн алба хаагч энэ байдлаар бие нь өвдөхийг би мэдэхгүй байна.
-Алба хаагчид гурван ээлжээр ажиллаж байгаа гэх мэдээллийг хэвлэлээр өгч байсан?
-Хоёр, гурав хоног гэртээ очоогүй ажиллаж буй алба хаагч ч бий. Ялангуяа хөл хорионы үед маш шахуу хуваарьтайгаар ажиллаж байна. Эмэгтэй алба хаагчдад бүр их хүнд байгаа. Би оройн 22:00 цагаас өглөө 06:00 хүртэл үүрэг гүйцэтгэж байна.
-Шахуу цагийн хуваариар эсвэл хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж буйг авч үзэж цалин, хангамжийн нэмэлт олгодог уу?
-Би Цагдаагийн байгууллагад ажиллахдаа илүү цагийн мөнгө авч байгаагүй. Амралтын мөнгөө бүтэн авч байгаагүй. Гэсэн хэдий ч тангараг өргөсөн хүний хувьд албан үүргээ сэтгэлээсээ сайн гүйцэтгэхийг чухалчилдаг.
Шалтгаан тоочсон нэгнийг “Дуугүй бай. Дараагийн чинь хүн бэлэн байгаа шүү. Төрийн алба чамаар дутахгүй” гэдэг. Босоо удирдлагатай учраас тэр бүр асуудлаа зоригтой тоочих хүн олддоггүй.
-Цагдаагийн байгууллагын алба хаагчдын эрх ашгийг хамгаалсан байгууллага хэр ажилладаг вэ. Та бүхэн асуудлаа шат шатанд нь уламжилж байсан уу?
-Биднээс санал хүсэлт авдаг. Гэхдээ шалтгаан тоочсон нэгнийг “Дуугүй бай. Дараагийн чинь хүн бэлэн байгаа шүү. Төрийн алба чамаар дутахгүй” гэдэг. Босоо удирдлагатай учраас тэр бүр асуудлаа зоригтой тоочих хүн олддоггүй. Алба хаагчдын ар гэрийнхэн нөхцөл байдлын тухай мэдээлэхээр арга хэмжээ авдаг, дарамталдаг.
-Таны биед анзаарагдаж байгаа зовиур бий юу? Олон хоног оройн цагаар үүрэг гүйцэтгэхэд хүндрэлтэй тал нь юу байна?
-Шөнийн цагаар үүрэг гүйцэтгэхээр доороосоо маш их даардаг учраас бөөр, давсагны асуудалтай болсон. Үс туг, тугаар унаж байна. Боломж гарвал өөрийгөө амраахыг хичээдэг. Ачаалалтай үед үнэхээр тийм боломж олдохгүй байгаа.
Бид манай редакцад өгсөн мэдээллийн дагуу Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбооны Гүйцэтгэх захирал Н.Алтанбаатартай холбогдлоо.
Тэрээр, Алба хаагч нартай холбоотой ирсэн гомдлыг бид ЦЕГ, НОК руу уламжилж байгаа. Гурван ээлжээр үүрэг гүйцэтгэж, хувийн тээврийн хэрэгслийг нь явуулахгүйн улмаас алба хаагч нарт тулгарсан асуудлын талаар НОК-т хандсан. Мөн Хүний эрхийн үндэсний коммисст цахимаар өргөдөл гаргасан.
Тархиндаа цус харвасан алба хаагчтай бид холбогдсон. Тэрээр 24 цагаар жижүүрт гараад, буугаад гэртээ очоод амарч байх явцад таталт өгсөн юм билээ. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт аваачихад эмчгүй гээд хүлээж аваагүй. Түүнийг харьяаллынх нь дагуу Чингэлтэй дүүргийн эмнэлэгт хэвтүүлсэн гэх мэдээлэл байна. Биеийн байдлынх нь талаар өчигдөр лавлахад хөл, гарынх нь таталт бага зэрэг суларсан. Нүүр, ам нь мурийлт, таталттай байна гэсэн хариултыг өглөө.
Бид удахгүй Цагдаагийн ерөнхий газраас албан ёсны тодруулгыг авч хүргэх болно.