Монгол Улсад COVID-19-ийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор "УБТЗ" ХНН-ийн нэр хүндэд халдах, гүтгэн гүжирдэх явдал хэрээс хэтэрч байгаа тул хуулийн байгууллагад хандаж байна гэж тус байгууллагаас мэдээлжээ.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр улсын хэмжээнд 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн улсын хилийг хааж, Хил хамгаалах ерөнхий газраас хяналт тавин ажиллаж байгаа. Гэтэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр "УБТЗ" ХНН-ийн нэр хүндэд халдсан, үндэслэлгүйгээр гүтгэсэн, худал мэдээлэл тараах явдал газар аваад байна. Жишээлбэл, зарим эрх бүхий албан тушаалтан хэвлэлийн бага хурлын үеэр "төмөр замчдын тэмцээний үеэр ганц хоёр ОХУ-ын иргэн байсан" мэтээр ярилцлага өгсөн байна. Тухайн тэмцээнд ОХУ-аас нэг ч иргэн мөн "УБТЗ" ХНН-т ажиллаж байгаа орос мэргэжилтнүүдээс нэг ч орос хүн оролцоогүйг онцолжээ.
Цагдаагийн байгууллагад хандсан гомдлыг бүрэн эхээр нь хүргэж байна.