Тогтвортой хөгжил, түншлэлийн Амгалан Дэлхий ТББ-аас “Хувь өгөгдлийн ашиглалт ба мэдээллийн аюулгүй байдал” сэдэвт цахим уулзалтыг сэтгүүлч судлаачдын дунд зохион байгууллаа.
Уулзалтад урилгаар оролцсон илтгэгчдийн ярианаас түүвэрлэн хүргэж байна.
Хуульч, судлаач Л.Галбаатар:
Төрийн байгууллагаас QR кодыг заавал уншуулахыг иргэдээс шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Код уншуулсныг бүртгэх системийг УОК-ын чиглэлийн дагуу хийж, иргэдэд үүрэг болгож байгаа гэсэн мэдээллийг өгсөн.
Захиргааны эрхийн хууль гэж бий. Үүнд Хуулиар тусгайлсан эрх олгосон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг захиргаан акт гэдэг. Энэ захиргааны актыг заавал улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, захиргаан хэм хэмжээний актын эмхтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр мөрдөнө. УОК-ын чиглэл бол захиргааны акт биш. Өөрөөр хэлбэл хуульд заагаагүй, акт болгоогүй зүйлийг иргэдээс шаардаад байна гэсэн үг.
Код уншуулах нь иргэдийн аюулгүй байдлын төлөө гэсэн боловч алхам тутмынх нь мэдээллийг авч байна. Иргэдийн код уншуулсан мэдээллийг хэн хянаж, үзэж байгаа нь албан ёсоор тодорхойгүй. Мөн энэ мэдээллийг ямар хугацаагаар ашиглах тухай хариулт байхгүй.
Монголын Эмнести Интернейшнл ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа:
Төрөөс тоон системийн харилцааны орчинд хүний эрхийг хамгаалах үүрэг хүлээдэг. Үүний хүрээнд журам боловсруулж технологийн компаниудаа хэрэгжүүлэхийг шаардах ёстой. Харамсалтай нь Засгийн газрын үйл ажиллагаа технологийн хөгжлөөс хоцорсноос болж мэдээллийн аюулгүй байдлын хүрээнд урьдчилан сэргийлэх талаас нь ажиллаж чадахгүй байна.
Цахим орчин дахь хувь хүний мэдээллийн аюулгүй байдлыг хангасан тал дээр Эмнести Интернейшнл байгууллагаас судалгаа явуулахад Facebook, Apple, Telegram, Google платформууд тэргүүлж байна. Гэхдээ мэдээллийн аюулгүй байдлыг 100 хувь хамгаалсан газар алга.
Ардчилсан дэглэмтэй улс орнуудад иргэний нийгмээ шахаж хавчихдаа мэдээллийн аюулгүй байдлын шифрлэлтийг үгүйсгэдэг. Жишээ нь Хятад, Турк, Пакистан, Энэтхэг зэрэг улсууд компаниудаас хэрэглэгчийн хувийн мэдээллийг авах зохицуулалт хийсэн байдаг.