Английн шигшээ баг болон Тоттенхэм клубын хамгаалагч Киран Триппьер ирэх улирлаас шинэ багт, шинэ лигт тоглох болжээ. Учир нь түүнийг авахаар Испанийн Ла лигийн шилдэг багуудын нэг Атлетико Мадрид баг хөөцөлдөж, Тоттенхэмтэй тохиролцож чадсан байна.
Алдарт Дэвид Бекхэмийг санагдуулам тоглолтоороо ОХУ-д болсон ДАШТ-ий шинэ оддын нэг болж чадсан тэрээр 2015 онд Лондоны клубт 3.5 сая фунтын өртгөөр нэгдэж байсан түүхтэй. Тэгвэл Спурс түүнийг 4 улирлын дараа 20 сая фунтээр Испанийн багт арилжиж байгаа аж.
Довтолгооны гол хүч болсон Антуан Гризманийг явуулсан Мадрид хотын баг энэ зун хамгаалалтын шугамаа шинэчилж байгаа. Диего Симоне энэ жил Порту клубээс төвийн хамгаалагч Фелипег, Бразилын Атлетико Паранаенс клубээс жигүүрийн хамгаалагч Ренан Лодиг тус тус авсан бол 3 дахь сонголт нь Киран Триппьер болсон байна.
Энэ жил 28 настай К.Триппьер Тоттэнхэм клубын төлөө 114 тоглолтод орж, 2 гоол оруулсан бөгөөд сүүлийн 2 жил шигшээ багтаа дуудагдан тоглож 16 тоглолтыг хийгээд амжжээ.
Г.Баярмөнх