"Шилэн нам" авлигын эсрэг түншлэлээс зохион байгуулсан, улс төрийн намуудын санхүүжилт сэдэвт хурал өнөөдөр боллоо.
Хуралд "Шилэн нам" авлигын эсрэг түншлэлийг санаачлагч Ч.Сосормаа, МУБИС-ийн багш, доктор Э.Гэрэлт-Од, Транспэрэнси интернэйшнл-Монгол байгууллагын гүйцэтгэх захирал О.Батбаяр, хуульч С.Удвал нар оролцов. Тэд "Улс төрийн санхүүжилтийн ил тод байдал, авлигын эрсдэлийн үнэлгээ" судалгааны тайланг танилцууллаа. Энэ судалгааг Азийн сангаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд өнгөрсөн онд хийжээ.
Судалгааны үр дүнд улс төрийн намын удирдлагад хэт их эрх мэдэл төвлөрсөн, улс төрийн намууд хандивлагчдын мөнгөөр л амьдардаг, улмаар хандивлагчдын барьцаанд орсон, намууд институц болж хөгжиж чадаагүй байгааг тогтоосон байна. Удахгүй эхлэх Улсын их хурлын хаврын чуулганаар Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэнэ. Иймд судлаачид намуудын санхүүжилтийг олон нийтийн анхаарлын төвд авчрахыг зорьжээ.
НАМЫН САНХҮҮГ ОЛОН НИЙТЭД ТАЙЛАГНАХ ХУУЛИЙН ЗААЛТ БИЙ Ч ЗӨВХӨН ГИШҮҮДЭДЭЭ Л ТАЙЛАГНАСАН БОЛООД ОРХИДОГ
Намын аль ч шатанд санхүүгийн мэдээллүүд хаалттай, мэдээлэл түгээх тогтолцоо байхгүй. Намууд хууль бусаар амьдарч байна гэж дүгнэж болно.
МУБИС-ийн багш, доктор Э.Гэрэлт-Од: Сонгуулиар санал худалдан авдаг нь хэрээс хэтэрлээ. Энэ нь болохгүй гэдгийг бүгд мэддэг атлаа яагаад нэг нь өгч, нөгөө нь аваад байна вэ?
Өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүрэгт болсон сонгуулийн дараа мөн л мөнгө тараасан гэх мэдээлэл цацагдлаа. Улс төрийн намын гишүүд нь намынхаа санхүүжилтийн мэдээллийг намын дарга нараас нэхдэггүй, шаарддаггүй. Учир нь нэхвэл маш их дарамтад ордог. Энэ байдлаас харахад улс төрийн намууд өөрөө өөрсдийгөө үнэ цэнгүй болгож байна. Улс төрийн намууд далд хандив авахаас өөр аргагүй гэдгээ ч хүлээн зөвшөөрч байна.
Улс төрийн намын нэг гишүүн "Бид 2 тэрбум төгрөгийн хандив өгсөн" гэдгээ ярьжээ. Энэ бол ил болсон ганцхан жишээ. Намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах үүрэгтэй ажилтан байдаггүй, намын аль ч шатанд санхүүгийн мэдээллүүд хаалттай, мэдээлэл түгээх тогтолцоо байхгүй. Намууд хууль бусаар амьдарч байна гэж дүгнэж болно. Бүх намд байдал яг адилхан. Намын санхүүг олон нийтэд тайлагнах хуулийн заалт бий. Гэвч зөвхөн гишүүдэдээ л тайлагнасан болоод орхичихдог. Зүй нь олон нийт бол намын гишүүдээс илүү өргөн хүрээний ойлголт бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр л олон нийтэд мэдээлэл түгээх ёстой юм. Намууд гишүүдээсээ татвар цуглуулах хүсэлгүй эсвэл цуглуулж чадахгүй байгаагаас далд хандив авдаг. Татвар нэхвэл гишүүдээ алдахаас айн болгоомжилж байна.
Мөн Улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай хуулийн заалтууд өөр хоорондоо зөрчилддөг. Сонгуулийн тухай шинэ хууль баталснаас хойш нэр дэвшигчдийн, намуудын зарлагыг дэлгэрэнгүй үзэх боломжгүй болсон. Шүгэл үлээгч буюу намынх нь гишүүд дотроосоо авлига, далд санхүүжилтийн талаарх мэдээлбэл түүнийг хамгаалах хуулийн зохицуулалт, баталгаа байхгүй. Улс төрийн намын тухай хуульд зааснаар намууд жил бүр санхүүгийн тайлангаа аудитаар батлуулах, олон нийтэд танилцуулах үүрэгтэй ч энэ үүргээ биелүүлэхгүй байгааг судлаач Э.Гэрэлт-Од онцлов.
НАМУУД ҮҮРЭГ ХҮЛЭЭН, ТҮҮНИЙГЭЭ БИЕЛҮҮЛСНИЙ ДАРАА Л ТӨСВӨӨС САНХҮҮЖИЛТЭЭ АВАХ ТОГТОЛЦООНД ШИЛЖЬЕ
Судлаач Ч.Сосормаа: Улсын төсвөөс намуудад санхүүжилт олгосоор байна. Сонгуульд авсан нэг саналыг нь 1000 төгрөгөөр үнэлэн нэг удаа санхүүжилт олгодог. Мөн жил бүр улсын төсвөөс 750 сая төгрөгийг парламентад суудалтай намуудад олгодог. (С.Жавхлан гишүүн бие даан нэр дэвшсэн.) Тухайн намын дотоод ардчиллыг дэмжих, намуудын өрсөлдөөнийг дэмжих зорилгоор энэ мөнгийг олгодог юм. Гэвч цаашид энэ санхүүжилтийг ямар нэг болзолтой болгох нь зөв.
Намууд ямар нэг үүрэг хүлээн, түүнийгээ биелүүлсний дараа л санхүүжилтээ авах тогтолцоонд шилжих цаг болжээ. Эс бөгөөс юунд зарцуулж байгаа нь тодорхойгүй байхад санхүүжүүлж болохгүй. Бид энэ мөнгийг намууд тойрогтоо мөн захиргааны зардалд зарцуулж байна гэж харддаг. Уг нь төсвийн санхүүжилтийг тухайн нам хөгжлийн бодлого боловсруулахдаа ашиглах нь зөв юм. Юунд, яаж зарцуулахаа өөрсдөө мэд гээд намуудыг орхиж болохгүй. Намуудын дотоод ардчилал бэхжээгүй байхад яаж улс орны ардчилсан дэглэмийг хөгжүүлэх билээ. Сонгуулийн ерөнхий хороо улсын төсвийн мөнгийг намуудад хуваарилдаг, тухайн нам дотоод ардчиллаа бэхжүүлээгүй, санхүүжилтээ ил тод тайлагнаагүй бол мөнгө хуваарилахгүй байх эрхтэй болох ёстой.
Жил бүр улсын төсвөөс 760 сая төгрөгийг парламентад суудалтай намуудад олгодог.
Ингэж намуудыг хүмүүжүүлэх шаардлага үүслээ. Намууд санхүүгийн дэмжлэг авахыг маш их хүсдэг. Хэрэв улс төрийн намууд 100 хувь төсвөөс санхүүжүүлбэл төрийн байгууллага болж хувирна. Гишүүдээсээ татвар хурааж чадахгүй байгаа нам иргэдтэй ажиллаж чадах уу?
Тэгвэл олон улсад ямар сайн туршлагууд байна вэ?
Германд татвараа цуглуулж чадсан нам л төсвөөс дэмжлэг авдаг. Ингэхдээ дүйцүүлэх зарчим баримтлах бөгөөд гишүүдээс хураасан 1 евро бүрт төсвөөс 50 цент хуваарилдаг. Намын нийт санхүүжилтэд улсын төсвийн дэмжлэг 35, хандив 20, гишүүдийн татвар 40, бусад 5 хувийг тус тус эзэлнэ гэх мэтээр санхүүжилтийн эх үүсвэрийн зөв тэнцвэрийг мөн хуульдаа заажээ. Өмнөд Солонгост намын төв аппаратад 100-гаас илүү хүн ажиллуулахгүй байх, сайн дурын ажилтнуудтай хамтран ажиллахыг шаарддаг. Мөн Японд нэр дэвшигчдийн танилцуулга, сурталчилгааг төрөөс санхүүжүүлэн нэгдсэн журмаар хэвлээд тараадаг. Бразил, Чили, Перуд намуудад хувийн компани хандив өгөхийг хориглолоо. Харин иргэдэд хандив өгөхийг зөвшөөрчээ.
Төрийн байгууллагууд намуудын санхүүжилтэд ямар хяналт тавьдаг вэ?
Энэ асуултад хариулахаар судалгаа хийжээ. Сонгуулийн тухай хуульд Үндэсний аудитын газар сонгуулийн дүнг олон нийтэд танилцуулна гэж заасан. Гэтэл тус газар ерөнхийлөгчийн сонгуулийн дүн хэмээн ердөө хоёр хуудас материалыг олон нийтэд танилцуулж, цахим хуудсандаа нийтэлжээ. Иймд удахгүй хэлэлцэх хуулиас дүн гэсэн үгийг хасаж, зардлын тайланг бүрэн эхээр нь олон нийтэд танилцуулдаг болох ёстой гэж судлаачид үзэж байна. Улс төрийн намуудад өмнө нь Үндэсний аудитын газар хяналт шалгалт хийдэг байсан ч зогсжээ. Учир нь улс төрийн намууд эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Мөн сонгуулийн явцад өгсөн авлигыг АТГ огт хариуцдаггүй. Уг нь авлига сонгуулийн өмнө болон сонгуулийн явцад ч хамгийн их гардаг.
Татварын ерөнхий газар нэр дэвшигчид, намуудын сонгуулийн зардлыг Сонгуулийн ерөнхий хорооноос хүлээн авдаг. Тус газар энэ мэдээллийг архивлан, шаардлагатай тохиолдолд л ашигладаг байна. Эцэст нь дүгнэхэд хэн ч намуудыг хянахгүй байна. Уг нь дэлхийн нийт улсын 37 хувьд нь Сонгуулийн төв байгууллага улс төрийн намуудын санхүүжилтийг хянадаг тогтолцоотой аж.
МАНАЙ ХУУЛЬД НАМ ТАРААХ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ БАЙХГҮЙг НАМУУД ОВЖИН АШИГЛАСААР БАЙНА
Хуульч, Хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Удвал "Улс төрийн намын хариуцлагын тогтолцоо" сэдвээр илтгэл тавив. Тэрээр улс төрийн намыг тараах нь тухайн намд хамгийн том шийтгэл болно. Гэвч манай хуульд нам тараах хуулийн зохицуулалт мөн л байхгүй. Хуулийн энэ шийдлийг намууд өнөөг хүртэл овжин ашигласаар ирсэн. Иймд шинээр батлах хуульд намд хариуцлага тооцох үндэслэлийг заавал багтаах шаардлагатай гэв.
Иргэний Зориг нам Үндсэн хуулийн Цэцэд хандсан удаатай. Учир нь тус нам хуульд заасан хугацаанд сонгуулийн тайлангаа гаргаж өгөөгүй тул дараагийн сонгуульд өрсөлдөх эрхгүй болсон юм. Иймд иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчлөө гэж Цэцэд хандсан аж. Уг нь энэ намын гишүүд хууль зөрчсөн удирдлагуудаа халах ёстой байсан гэж судлаач Ч.Сосормаа тайлбарлав. Сонгуулийн тухай хуулийн 60, 52 дахь заалтуудад намд Захиргааны хариуцлага буюу торгох шийтгэл оноох тухай тусгажээ.
Эрүүгийн хариуцлагын тухайд нэр дэвшигч сонгогчийг эд хөрөнгө, мөнгөөр татаж, санал худалдан авсан бол хорих ял шийтгэнэ. Мөн 5400-27 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох эсвэл 5 жил хүртэл хугацаагаар хорино. Гэвч иргэдэд мөнгө тараасныг бичлэгээр баталгаажуулчан ч нотлох баримт хангалтгүй гэх хариу өгдөг аж. Одоо Улсын их хурлын гишүүнээр ажиллаж буй нэг эрхмийн сонгуулийн менежер өнөө гишүүнйихээ өмнөөс ял үүрч байна. Нам нь ч ямар нэг хариуцлага үүрсэнгүй. Уг нь ёс зүйн, хуулийн хариуцлагыг хамтад нь хүлээлгэх ёстой. Зөвхөн банкны дансаар дамжуулж хянах хяналтад захиргааны хариуцлага хүлээлгэж байгаа нь хангалтгүй. Эрх хасах, нийтийн албанд томилогдохыг хориглох, хөрөнгө хураах, сонгуулийн үр дүнг нь хүчингүй болгох гэх мэт бусад аргуудыг ч хэрэглэх нь зөв гэж судлаачид үзэж байна.
Транспэрэнси интернэйшнл-Монгол байгууллагын гүйцэтгэх захирал О.Батбаяр улс төрийн намын авлигын эрсдэлийн үнэлгээг танилцуулав. Тэрээр "Улсын их хурал НҮБ-ийн авлигын эсрэг конвенцоо зөрчлөө. Энэ конвенцод нам ил тод, хариуцлагатай байх талаар тусгасан. Намууд гаднаас нь харахад дипломат төлөалөгчийн газар шиг харагдаж байна. Төсвөөс мөнгө авдаг атлаа зөвхөн нийцлийн аудит л хийлгэдэг. Нягтлан бодох бүртгэлийн хуульд мөн хамрагддаггүй. Татварын тайлангаа ч мэдүүлдэгггүй. Би хувьдаа ардчиллыг арван хaнатай өргөө цагаан гэр гэж ойлгодог. Аудит, хэвлэл, хувийн хэвшил, төр, шүүх, намууд гэх мэт ханууд бий. Аль нэг нь ганхахад л бороо шороо нэвчсэн гэр шиг болж хувирна. Сонгуулийн шүүх ажиллах хэрэгтэй байна. БНСУ-д Сонгуулийн шүүх нь 24 цагийн дотор асуудлыг шийддэг. Харин манай улсад Өвөрхангай аймагт болсон маргааныг нийслэлд шийдэж байгаа нь буруу" гэв.