Баасан гарагийн 15 цаг. “Барс” худалдааны төвийн махны тасаг хөл хөдөлгөөн багатай. Ажлын өдөр болоод тэр үү үйлчлүүлэгч цөөхөн харагдана. “Ямар мах авах уу, шинэ мах байна шүү” гэж худалдагч нар лангууныхаа хажуугаар өнгөрөх хүмүүсээс асууна.
Бага хэмжээгээр худалдан авдаг иргэдэд хамгийн боломжийн үнэтэй гэгддэг “Барс” худалдааны төвд махны үнэ ямар байгааг сонирхохоор зорьсон маань энэ.
Хонины цул мах кг нь 10 мянгад хүрч, үхрийн махны үнэ тэнгэрт хадаад буй энэ үед хэрэглэгчид махыг ихдээ л 2-3 кг-аар авдаг болсныг эндхийн худалдагч нар учирлаж байлаа. Хэрэглэгчдийн хувьд ч махны үнийн өсөлтөд толгой өвтгөсөн асуудлын нэг болж байгааг тус төвийн махны тасгаар үйлчлүүлж буй иргэд хэлж байна.
Баянгол дүүргийн дугаар хорооны иргэн О.Ганбат махны тасгаас жижиг цагаан тортой мах барьсаар гарч ирсэн юм. Худалдан авалтдаа сэтгэл дундуур байгаа нь түүний царайнаас илт. Тэрбээр “Махны үнэ өмнө үеэ бодвол эрс өссөн, Монголчуудын үндсэн баялгийн нэг бол таван хошуу мал. Гэтэл махны үнэ ямар байгааг хар. Өнгөрсөн жил 20 мянган төгрөгөөр бараг дөрвөн кг мах авдаг байсан бол одоо 2 кг-ыг арай гэж авч байна. Үхрийн цул мах бол 2 кг ч хүрэхгүй л байна шүү дээ. Импортын бараа шиг л үнэтэй байна. Тэтгэврийн мань мэтэд бол хүндхэн л тусч байна” гэсэн юм.
Өнгөрсөн хавраас эхэлсэн махны үнийн өсөлт буух шинжгүй намартай золголоо. Ерөнхий сайд ирэх жил махны үнийг өсгөхгүй байхад анхаарал хандуулахыг үүрэгдэж, хэрэв махны үнэ өсвөл салбарын сайд толгойгоороо хариуцахаар болоод буй.
Өмнө оны энэ үетэй харьцуулахад:
- Хонины ястай махны үнэ 2700-3000 төгрөгөөр,
- Хонины цул мах 3000-4000 төгрөгөөр,
- Үхрийн ястай мах 1500-2000 төгрөгөөр,
- Үхрийн цул мах 4000-5000 төгрөгийн хооронд өссөн үзүүлэлттэй байна.
2018 оны өдийд болон энэ жилийн махны үнийг дараах хүснэгтээс харьцуулан харах боломжтой.
Барааны нэр |
Хэмжих нэгж |
“Барс” худалдааны төв |
“Бөмбөгөр” худалдааны төв |
|||
2018 он |
2019 он |
2018 он |
2019 он |
|||
Хонины мах |
ястай |
кг |
6800 |
9500 |
6500 |
9500 |
цул |
кг |
7500 |
11500 |
7500 |
10500 |
|
Үхрийн мах |
ястай |
кг |
8000 |
9500 |
7500 |
9500 |
цул |
кг |
9500 |
14500 |
9000 |
13500 |
Махны үнэ гэлтгүй төмс, хүнсний ногооны үнэ ч өнгөрсөн жилээс өсчээ.
Өргөн хэрэглээний хүнсний ногооноос манжин хамгийн үнэтэй буюу “Барс” худалдааны төвд кг нь дунджаар 1800 төгрөг байгаа бол “Бөмбөгөр” худалдааны төвд 2500 төгрөг байна.
Барааны нэр |
Хэмжих нэгж |
“Барс” худалдааны төв |
“Бөмбөгөр” худалдааны төв |
||
2018 он |
2019 он |
2018 он
|
2019 он |
||
Төмс, Монгол |
кг |
1000 |
800 |
1000 |
1000 |
Лууван, Монгол |
кг |
1500 |
1500 |
1500 |
2000 |
Байцаа, Монгол |
кг |
1500 |
1000 |
1200 |
1500 |
Манжин, Монгол |
кг |
2500 |
1800 |
1500 |
2500 |
Сонгино, Монгол |
кг |
1000 |
1600 |
1000 |
2500 |
Ц.Уянга