Дотоод хэргийн их сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцагчдын цэргийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ Баянзүрх дүүргийн Гүнжийн хоолой дахь Сургалт, дадлагын цогцолборт боллоо.
Шинээр элсэн суралцагсдад цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 26-ны хооронд зохион байгуулжээ. Элсэн суралцагсдад цэргийн тангарагийг Сургалтын төвийн сэтгэл зүйч, хошууч Т.Ганпүрэв өргүүлж, суралцагчид Их сургуулийн туганд хүндэтгэл үзүүлэн ёслолын жагсаалаар алхсан юм.
Цэргийн тангараг өргөсөн сонсогчид нэг сарын хугацаанд сурсан зүйлээ тайлагнан зэвсэгтэй үзүүлбэр, гардан тулаан, урлагийн тоглолтыг сонирхуулав.
Тангарагийн баярын хүндэт зочдоор ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Жанчивдорж, Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор /Ph.D/, профессор, хошууч генерал Ш.Лхачинжав, захирлын зөвлөлийн гишүүд, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд, ХХЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Бямбасүрэн, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, ШШГЕГ-ын хуулийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Очгэрэл болон ахмадууд, эцэг эхчүүд хүрэлцэн ирлээ.