Ханбогд сумын Засаг дарга С.Эрдэнэжаргалаас Гашуун Сухайтын боомтоор өдөрт хэчнээн тооны нүүрс тээврийн машин хил нэвтэрч байгааг тодрууллаа.
Тэрээр “Засгийн газрын 320 дугаар тогтоолоор уртын урт буюу уурхайн амнаас хил хүртэлх тээврийн чиглэлийг зогсоосон. Удалгүй 187 дугаарын тогтоолоор өмнөх тогтоолыг хүчингүй болгосон юм. Ингэснээр уурхайн амнаас Цагаан хад, Цагаан хаднаас Гашуунсухайт гэсэн урт болон богино маршрутаар нүүрс экспортолж байна. Одоо зам дээр олон км урт цуваа байхгүй. Урд хөрш тус боомтоор нэвтрэх бүх машиныг ухаалаг карттай болгож байгаа юм. Энэ ажил үргэлжилж байгаа ч өдөрт 700-800 нүүрсний машин урд хилээр БНХАУ руу нэвтэрч байна” гэв.
Одоогоор тус боомт авто машины 4 урсгалаар хүнд даацын машинуудыг нэвтрүүлдэг. Удахгүй энэ эгнээ 7 болж өргөжнө. Ингэснээр өдөрт 1500 хүртэл машин хил нэвтрэх боломж бүрдэх юм. Мөн энэ сарын 24-нд Сангийн яамны мэргэжилтнүүд тус боомтод ажиллахаар болжээ.
Ухаалаг картын тухайд Өвөр Монголын гаалийнхан машинуудын салхины шилэнд ухаалаг карт суурилуулна. Жолооч гаалийн бүрдүүлэлт хийхээр машинаас бууж цаг алдахгүй. Ингэснээр хил нэвтрэх явц хурдасна. Мөн жолооч гаалийн мэдүүлгээ урьдчилан мэдүүлнэ. Тухайн машин гаалийн ухаалаг системээр нэвтрэх үед мэдээллийг автоматаар уншиж шалгаад жингийн зөрөө байгаа эсэх, хууль бус бараа тээвэрлэсэн эсэхийг автомат рентгенээр нягтлах юм. Ямар нэг асуудалгүй бол хаалга автоматаар нээгдэнэ, бүх мэдээллийг Хөх хотын гаалийн газрын дата баазад шууд бүртгэх зэрэг давуу талтай.