Дорнод бүсийн шигшээ цувралд 0:2 харьцаатай хожигдож байсан Торонто Рэпторс хотоо сольж талбайдаа ирээд хийсэн хоёр тоглолтдоо ялалт байгуулж цувралыг 2:2 болгон тэнцүүлж чадлаа.
Өнөөдрийн тоглолтод үе болгонд Рэпторс илүү оноо авж байснаар 120:102 харьцаатай хожлоо. Кайл Лаури 25 оноо 5 самбар 6 оновчтой дамжуулалт, Кавай Леонард 19 оноо 7 самбар, Норман Пауэлл 18 оноо, Марк Газол 17 оноо 5 самбар 7 оновчтой дамжуулалт өгсөн байна. Харин Баксаас Крис Миддлтон 30 оноо 6 самбар 7 оновчтой дамжуулалт, Яннис Антэтокунмпо 25 оноо 10 самбар авсан ч бусад тоглогчид хангалтгүй байлаа.
Энэ цувралд Рэпторсын сэлгээ эхний хоёр тоглолтод хангалтгүй тоглож байсан бол цувралын гурав дахь тоглолтоос сайн тоглож хожил байгуулсан гол түлхүүр нь болж байна.
Мөн Милоуки Бакс 78 хоногийн дараа анх удаа хоёр дараалан хожигдол хүлээж байгаа нь энэ юм.
Цувралын тав дахь тоглолт Милоуки Бакс багийн талбайд явагдах бөгөөд Лхагва гарагт явагдах хуваарьтай бол цувралын зургаа дахь тоглолт Рэпторсын талбайд явагдах юм. Хэрэв долоо дахь тоглолт гарах бол Баксын талбайд 05 сарын 28-ны өдөр болно.
П.Хатансайхан