Сангийн яамнаас НӨАТ-ын буцаан олголтын мэдээлэлд тулгуурласан зээлийн үйлчилгээ нь хэрэглэгчийн мэдээллийг бизнесийн байгууллагад задруулж байгаа талаар саяхан мэдээлсэн.
Уг мэдэгдэлд тулгуурлан харилцагчийн ямар мэдээллийг Татварын Ерөнхий Газар болон бизнесийн байгууллага солилцож байгаа талаар судлахад харилцагч өөрөө ebarimt апликэйшнд хандаж, зөвшөөрөл өгснөөр зөвхөн 2018 онд буцаан авах боломжит НӨАТ-ын буцаан олголтын дүнг бизнесийн байгууллагад дамжуулж байгаа юм байна.
Өөрөөр хэлбэл, Сангийн яамнаас гаргасан мэдэгдэлд дурьдсанчлан ТЕГ харилцагчийн худалдан авалтын мэдээллийг ямар нэгэн зөвшөөрөлгүй бизнесийн байгууллагад дамжуулсан гэдэг нь үндэслэлгүй, ташаа мэдээлэл байжээ.