БНХАУ-аас Монгол улсад олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр шинэ цэвэрлэх байгууламж барих ажил энэ хавар эхэлнэ.
Өнөөдөр “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо. Монголын талаас Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, БНХАУ-ын талаас “Чайна тисижу сивил инженеринг групп” /China Tiesiju civil engineering group/-ын захирал Ван Хайтао нар гарын үсэг зурав.
Төслийн нийт өртөг 267 сая ам.доллар.
Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд Б.Мөнхбаатар “Бид дэд бүтцийн суурь асуудлаа шийдэж чадахгүй олон жил явсан. Өнөөдөр Улаанбаатарын цэвэрлэх байгууламж хоногт 160 метр/куб бохир ус хүлээн авч байна. Харин шинэ байгууламж хоногт 250 мянган метр/куб бохир ус хүлээн авах хүчин чадалтай. Энэ байгууламжийг гурван жил буюу 36 сарын хугацаанд барих боллоо. Хүндрэл гарахгүй бол бид хугацаандаа хийх боломжтой. Төслийн нийт өртөг 267 сая ам.доллар.
Бид лагийг дулааны аргаар бүрэн боловсруулж, био хий гарган, цэвэрлэх байгууламжийн дотоод эрчим хүчний хэрэгцээг 50 хувь хангах эко шийдэл, дэвшилтэт шинэ технологийг Монголд анх удаа нэвтрүүлнэ. Мөн цэвэрлэх байгууламжийн хүчин чадал нэмэгдэж, байгаль орчинд ээлтэй байх юм. Цаашлаад хот төлөвлөлт хийх бүрэн боломж олгож байна” гэлээ.
Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн "Энэхүү цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор хүчин чадлын хувьд доголдох асуудал байхгүй болно. Бид шинэ байгууламжийн шавыг гуравдугаар сарын 1-нд тавина. Ингээд гурван жилийн дотор ашиглалтад оруулсны дараа зүгшрүүлэх, тохируулалтын нэг жилийн хугацаа дуустал хуучин цэвэрлэх байгууламж зэрэг ажиллана. Үүнээс хойш зөвхөн шинэ нь ажиллах юм" гэлээ.
Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд төслийг гүйцэтгэхэд Монгол Улсын тал 50, БНХАУ-ын тал 50 хувийн үүрэг хүлээнэ. Ингэснээр барилгын материал, тоног төхөөрөмжийг дотоодын үйлдвэр, аж ахуйн байгууллагаас хангах юм.
"Чайна тисижу сивил инженеринг групп"-ын захирал Ван Хайтао "Манай хоёр компани нэг нь 60, нөгөө нь 40 хувиар нийлж, консерциум болж, энэ төсөлд оролцож байна. Бид олон улсын стандартын шаардлагад нийцсэн, хамгийн дэвшилтэт технологийг ашиглан төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна" гэв.
Цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор Улаанбаатар хотын ундны эх үүсвэр болсон Туул гол болон хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, ажлын байр нэмэх, хүн амын ажиллах амьдрах таатай нөхцөл бүрдүүлэх зэрэг нийгэм, эдийн, засаг, экологийн онцгой ач холбогдолтой гэдгийг албаны хүмүүс ярьж байлаа.
Шинэ цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн усыг АНУ-ын Мянганы сорилын сангийн буцалтгүй тусламжийн компакт гэрээний хүрээнд хэрэгжих “Ус дахин боловсруулан дулааны станцуудын хөргөлтийн системд ашиглах төсөл”-ийн хүрээнд үйлдвэрийн технологийн хэрэгцээнд ашиглах юм. Өөрөөр хэлбэл, цэвэрлэсэн усыг ахуйн хэрэглээнд буюу дулааны станцад нийлүүлэх дэд бүтэц бий болно.