Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллага битүүний өдрөөс эхлэн 11-ний өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байгаа билээ.
Өдөртөө хасах 28 градус заасан эдгээр өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны 530 алба хаагч, нэмэлтээр Хууль сахиулахын их сургуулийн 250 сонсогч, 32 олон нийтийн цагдаа нийслэл хотын хэмжээнд, улсын болон орон нутгийн чанартай авто замд орон нутгийн цагдаагийн байгууллагын 320 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Хүйтэнд ч алба үүргээ гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагч сонсогч нарыг Anhbaatar Chuluudai фэйсбүүк хаягтай иргэн халуун цай, кофегоор дайлжээ. Тэрбээр “Гадаа тавьсан бууз тас хөлдөхөөр энэ хүйтэнд иргэдийнхээ төлөө баярлаж ч чадахгүй байгаа замын цагдаа нартаа баярлаж, зам дээр өмнөөс нь зогсож чадахгүй ч гэлээ айл хэсэх замдаа тэднийг халуун цай, кофегоор дайлж, талархаснаа илэрхийллээ. Баярлалаа та нартаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
Замын цагдаа нар эдгээр өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд нийслэл хотын хэмжээнд нийт 240 гаруй уулзвар болон гэр хороолол, орон сууц дундах замуудыг хяналтдаа авч ажиллаж байгаа билээ.