Гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор сэтгүүлчид Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар болон Алтанбулагийн хилийн боомтын үйл ажиллагаатай танилцлаа.
Гаалийн байгууллага 2018 оны байдлаар 2800 орчим зөрчил илрүүлсний 50 хувь нь татвараас зайлсхийх зөрчил байв. Мөн онд хар тамхи мансууруулах бодисыг гаалиар нэвтрүүлэхийг завдсан 18 үйлдлийг илрүүлсэн. Харин энэ оны тавдугаар сарын байдлаар найман үйлдлийг илрүүлээд байгаа юм.
Гаалийн ерөнхий газрын, гаалийн улсын ахлах байцаагч Ч.Тамир “Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шууд илгээмжийн газарт өнгөрсөн тавдугаар сард Монгол улсын иргэн хүлээн авах шуудан илгээмж ирсэн. Тус илгээмжид нарийвчилсан үзлэг хийхэд 3 кг цэвэр кашиш төрлийн хар тамхи олдсон. Тухайн зөрчил хэнтэй холбоотойг тогтоон, Гаалийн байгууллага Цагдаагийн газартай хамтарч ажилласны үндсэн дээр хар тамхийг жижиглэн худалдаалдаг сүлжээг илрүүлсэн” гэв.
“Ихэвчлэн Монгол улсын иргэд хууль бус эм, мансууруулах бодис хил давуулах гэж оролддог”
Монголын анхны гааль болох Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар нь 1912 онд байгуулагдсан. Нийт 118 төрийн тусгай албан хаагч, үйлчилгээний 45 ажилтан, хяналтын таван бүстэй.
Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг гаалийн газрын дарга М.Дамдинхорол “Алтанбулаг дахь хяналтын бүс нь ачаа тээврийн, зорчигч тээврийн гэсэн хоёр чиглэлээр ажилладаг. Энэ жил улсын төсөвт 84 тэрбум төгрөг бүрдүүлэх даалгавартай байсан ба одоогийн байдлаар 120 хувийн гүйцэтгэлтэй явж байна” гэв.
Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар нь ОХУ-ын боомттой хиллэдэг ба онцлог нь 24 цагаар үйл ажиллагаагаа явуулдаг. Ялангуяа эм, эмийн төрлийн бодисыг хууль бусаар нэвтрүүлэх гэсэн үйлдэл Алтанбулагийн боомтод их гардаг байна. Он гарснаас хойш Сэлэнгийн гаалийн газарт нийт 38 ийм тохиолдол илрүүлжээ.
“Зөвшөөрөгдөөгүй эм, эмийн төрлийн бүтээгдэхүүн гэдэг нь албан ёсны нэр ус, гарал үүслийн бичиггүй эсвэл эрүүл мэндийн яамны зөвшөөрөлгүй бүтээгдэхүүн юм.
Үүнд антибиотик, дуслын шингэн, седукцин, мансууруулах төрлийн эм орно. Хууль бус эм, мансууруулах бодис хил давуулах гэж оролдсон хүмүүс ихэвчлэн монголчууд өөрсдөө байгаа нь их харамсалтай” гэж Гаалийн ерөнхий газрын, гаалийн улсын ахлах байцаагч Ч.Тамир ярив.