Ус литр нь нэг төгрөг. Мэдээж, улам бүр хүрээгээ тэлсээр байгаа гэр хорооллын оршин суугч олон зуун мянган иргэнд хүрч байгаа ундны усны үнэ шүү дээ. Гүйлгээнд лав байхгүй мөнгө. Өнөөдөр нэг төгрөгөөр ундны уснаас өөр юу ч юм авах гээд үзээрэй. Ёстой гонжийн жоо. Нэг байтугай арван төгрөгөөр ганц ширхэг чихэр, эсвэл шүдэнз ч авч дийлэхгүй. Юм тэгж үнэд орсон. Тэр ч бүү хэл нэг байтугай нэлээд хэдэн мянган төгрөгтэй байсан ч өлөн зэлмүүхэн хонох энүүхэнд ирсэн. Монголчууд бид яс юманд талх, гурилаас дутуугүй хэрэгтэй цэвэр усаа иймэрхүү зиндаанд л үнэлж байна. Нэг төгрөг байхдаа яахав дээ. Нэгэнт л тэр усыг олборлож, тээвэрлэж хэрэглэгчдэд хүргэж, их, багаар зардал гаргаж байгаа хойно ямар үнэгүй өгөлтэй нь биш. Энэ нэг төгрөг бараг билэгдлийн гэхэд ч болохоор үнэ.
Харин ойрноос гэр хороололд зарж буй ус литр нь хоёр төгрөг болсон сураг дуулдав. Сураг ч гэж дээ, тэгсэн байна билээ. Чингэлтэйд гэхэд УИХ-ын гишүүн, "симба" Батаагийн гаргасан гүний худаг литр усаа хоёр төгрөг болгочихож. Эрхэм гишүүн маань өнгөрсөн сонгуулийн үеэр энэ худгийг нээж, усаа үнэгүй түгээж эхэлсэн. Цаашид ч үнэгүй хэвээр байна гэж байлаа. Гэсэн ч яаж ч бодсон үнэгүй юм хаанаас байх билээ. Ялангуяа, Ц.Батаа гишүүн одоо тэр тойрогт дахиж очихгүй юм чинь. Батаа гишүүний зөв. Одоо литр усыг 10 төгрөг гээд зарах хэрэгтэй.
Даанч хэрэглэгчид хэл ам хийгээд хэрэг алга. Өмнө нь битүү дугаарласан харагддаг дээрх худаг гэхэд усны үнийг дөнгөж нэг төгрөгөөр нэмснээс хойш бараг хүнгүй шахам болчихжээ. Сонин, сонин. "Адгийн муу хар ус ингэж үнэд ороод байхдаа яахав дээ" гэсэн хүмүүсийн яриа сонин. Тийм юм бол усгүй нэг өнжөөд үзэг л дээ. "Хар" байна уу, цагаан байна уу, өөрсдөө хараг. Өнөөдөр ширхэг тамхи хамгийн хямддаа 30 төгрег. Гэр хорооллын алиагаа алдаж ядарсан нэгэн гэхэд л өдөрт 300 төгрөгөөр тамхиа яаж ийгээд л авчихаж байгаа. Дарж хэлэхэд үнэхээр тийм шүү. Гэр хорооллын нэг өрхийн зөвхөн ганц хүний өдөрт татах тамхины мөнгөөр 300 литр ус буюу бүтэн долоо, түүнээс ч олон хоногийн хэрэгцээнийхээ цэвэр усыг нөөцөлчихнө. Гэтэл литр ус хоёр төгрөг гэхээр үнэтэй байна гэж гомдоллоод байхдаа ч яахав. Тэгж л их "гомдоод" байгаа юм бол тамхи татахаа байчихна л биз. Тэгээд ч тамхи ямар ус шиг хэрэгтэй биш. Жаахан шударгадуу, наанатай, цаанатай хандацгаая л даа. Ус "үнэгүй" биш улам үнэтэй болсоор байна.
Хүмүүсийн хэл амнаас айгаад улсын гэсэн тодотголтой худгууд үнээ нэмж чадахгүй байгаа гэнэ. Нэг төгрөгийн нэмэгдэл хувийн хэдэн худагт л харагдаж эхэллээ. Энэ бичвэрийн гол зорилго усны үнэ нэмэгдэж байгаа зөв хандлагыг дэмжихэд оршино. Ус улам бүр үнэтэй болох ёстой. Ус сувгийн удирдах газар \УСУГ\-ынхан ч ингэж хэлж байна билээ. Нийслэлийн дүүрэг бүрт нэг Нэг усан сан бий. Тэндээс таван тоннын машинаар зүг зүг усаа зөөж тараадаг. Бараг амбасан үеийнхээрээ байгаа "худаг" хэмээх дөрвөлжин цагаан байшинд буй том төмөр торхонд хүнд араагаар уухилж, баахан бензин тос шатааж ирсэн усны тэргүүд усаа шахна. Тэндээс нь бидон сав барьсан хүүхэд үүхэд голдуу хүмүүс ус авна. Цэвэр усыг гэр хороололд түгээж буй ердийн л дүр зураг, энэ. Ус түгээх энэхүү технологийг арай сайжруулж, орчин нөхцөлийг нь ч дээшлүүлэхээ байг гэхэд ядаж усны үнийг нэмэх хэрэгтэй, Хүмүүсийн "ус хямдхан байх ёстой" гэсэн ойлголтыг эерүүлж, зөв чиг хандлагад оруулах ёстой. Харин ч өнөөдөр нэг литр ус нэг биш арван төгрөгөөр нэмэгдээд, хүмүүс ярилцахдаа, "Аргагүй дээ, хаа сайгүй үнэ өсөөд байхад, харин ч танагтай" гэсэн шүү юм яриад зогсч байдаг тийм орчинг бий болгомоор байна. Хүмүүсийн сэтгэхүйд иймэрхүү мэдрэмж "суулгаж" өгөх учиртай. Хэдийгээр ядуу гуцуу ч хүн л юм, чинь, ядаж өөрийгөө хүндлэх хэрэгтэй биз дээ. Та яахаараа хамгийн чухал хэрэгцээндээ тамхины мөнгөнөөсөө хамаагүй бага мөнгө зарцуулчихаж болдоггүй юм. Яахаараа ширхэг нь 20 төгрөг хүрдэг, гудамжинд нэг хэвтэж байдаг архины шилнээс бага үнээр хоногийн усаа авчихаж чаддаггүй юм. Усыг үнэгүй байх ёстой гэж боддогоороо Та өөрийгөө бас давхар үнэлчихэж байгаа хэрэг биш гэж үү. Ингэж нэг бодоод үзээрэй.
Нэгэнт л технологи нь хуучин, ус түгээх бүх дамжлага "гар ажиллагаатай" тул зардал тэр хэрээр өсдөг. Зөөврийн ус түгээгүүрийн жолооч сард 170.000 төгрөгийн цалинтай. Харин худгийн түгээгч 120.000.,. Төсвийн байгууллагын цэвэрлэгч ч ийм бага мөнгө авахгүй байгаа. Энэ салбарт ажиллагсдын цалин нэмэгдсэнгүй. Харин өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэв. Энэ салбарынхны амьдрал сайжирсангүй. Тэгэлгүй ч яахав. Литрийг нь нэг төгрөг гэж үнэгүйдүүлж байгаа юм чинь ямар юмных нь цалин нэмэх эх үүсвэр бий болох билээ. Хамгийн аюултай нь, шатахуун үнэд орсон энэ цаг үед хуучны орос тэргүүд таван тонн ус аччихаад газрын өөд, уруу уухилж зүтгэсээр тээж яваа бараанаасаа илүү их зардал гаргачихдагт л байгаа юм. Таван тонн буюу таван мянган литр ус борлогдоод ердөө 5000 төгрөг. Арай ч дээ. Усны машины хол, ойроос шалтгаалаад ирж очих замын нэг талд ч гаргасан зардалд хүрэхгүй мөнгө. Юун өнөө ажилчдын цалин нэмэх вэ. Ямар ч ашиггүй ийм бизнес, ийм үйлчилгээ гэж юу байсан юм.
Би асуулаа. "Ингэхэд зөөврийн ус түгээхэд жилд хэдэн төгрөгийн алдагдал хүлээж байна вэ" гэж. УСУГ-ын хариудлагатай нэгэн хэлж байна. "Алдагдал гэвэл замаа алдсан. Тооцохын ч эцэсгүй алга болж өгсөн" гэв. Түүний нэмж хэлснээр зөөврийн ус түгээх тогтолцооны алдагдал жил бүр л өсөөд байгаа гэнэ. Тэрхүү алдагдлыг нөхөх ямар ч арга байхгүй гэж нэлээд гутрангуй хэлнэ билээ. Яагаад арга байхгүй билээ. Литр усыг үнэтэй болгох ёстой. Арга байж л таарна. Нэг шоо метр ус 1000 төгрөгөөр үнэлэгдэх тэр цагт бид алдагдалгүй байх боломжтой гэж мэргэжлийнхэн өгүүлж байна. Тэгвэл өнөөдөр нэг шоо метр цэвэр ус ердөө л 300 төгрөг. "Шоо метр" гэдэг хэмжээсэнд 1000 литр ус багтана. Дэлхийд биднээс өөр 1000 литр усыг автобусны мөнгөөр худалдан авч байгаа улс орон байхгүй дээ.
Тэгсэн мөртлөө ТҮЦ-нд зарж буй 200-800 төгрөгийн үнэтэй савласан усыг худалдаж авахдаа "Энэ хар ус" гэж үл хэлнэ. Ялгаагүй л ус шүү дээ. Ус усдаа хариугүй бага ус. Худгаас литр усыг нэг төгрөгөөр авч байгаа хэрнээ ТҮЦ-ээс 500 грамм усыг 800 төгрөгөөр авч байна. Яагаад ийм тэнгэр, газар шиг ялгаа гарч байна вэ. Үнэлэмжийн тухай бидний ойлголт яагаад ийм зөрүүтэй байна вэ. Бааранд бол савтай цэвэр ус бүр 1800 төгрөг хүрсэн, Адилхан л гүрий ус. Хоёулаа л ус. Яахав, нэг нь багахан шүүгдэж, арай зөөлөрсөн л биз. Хүний ажиллагаа илүүтэй орсон л биз. Тэгвэл гэр хороололд түгээж буй зөөврийн, гүний усыг хэрэглэгчдэд хүргэхэд хүртэл ус савлахаас дутуугүй ажил орж байгаа. Мөн л гүнээс татах шахуурганы зардал цахилгааны өртөг, ажилчдын цалин. Жижиг гэлтгүй тэнд ажил, амьдрал буцалж байгаа. Зардал урсч байгаа. Улаанбаатарт өнөөдөр усны 50 машин нааш цаашаа 490-530 удаа ус зөөж байна. Тэр бүхэнд зарцуулж буй шатахууны үнийг нэг тооцож узэхсэн. Харамсалтай нь, нэг машин нь ердөө л 5000 төгрөгийн бараа тээвэрлэж яваа. Энүүхэн Төв аймагт хүнсний дэлгүүртэй нэг нөхөр Нарантуул захаас Портер ачаа ачаад гарахад ачсан барааны нь үнэлгээ дор хаяхад хэдэн зуун мянган төгрөг, цаашлаад сая гаруй төгрөгөөр үнэлэгдэнэ дээ. Гэтэл таван тонн ус ачаад гарч байгаа ачааны тэрэг ердөө л 5000 төгрөгийн бараа тээвэрлэх гэж "50000 төгрөг"-ийн зардал гаргаж байдаг. Зах зээлийн нөхцөлд эрүүл ухаантай хэн ч ийм "балай" арилжаа яавч хийхгүй нь тодорхой. Төр болих хэрэгтэй. Ус түгээх сүлжээг хувьд өгчих хэрэгтэй. Тэд зах зээлийн үнээрээ усаа борлуулаг. Ундны ус нэмэгдлээ гээд гурил, будаа шиг нэмэгдэхгүй. Усны үнэ нэмэгдлээ гээд захын хорооны Дорж гуай усаа авах л болно.
Гэр хорооллын хэрэглэгчид болбол "О" үнэтэй ус уухыг эрмэлзэж байгаа шиг орон сууцны хэрэглэгчид ч усыг баруун солгойгүй урсгаж байна. Тоолуур тавиагүй "задгай" гэсэн тодотголтой орон сууцны нэг өрх сард 230 литр ус хэрэглэсэн байх гэж гөрдөн, тэгж тооцоо нийлдэг байна. Яс юманд тэд 230 байтугай литр усыг асгаж байгаа. Орон сууцны айл сард нэг шоо метр буюу 1000 литр усыг 440 орчим төгрөгөөр үнэлжээ. Үнэндээ байдал нэг иймэрхүү л байна. Говийнхон давстай, булингартсан шорвог усаар хэрхэн амьдарч байгаа, дэлхий даяар цэвэр усны хомсдол улаан буудайн хомсдлоос ч илүү гамшиг тарьж магадгүй байгааг Та нэг бодоорой. Тэгээд өнөөдөр ямар "тансаг" хэрнээ ямар хямдхан, бараг үнэгуй ус хэрэглэж байгаагаа нэг эргэцүүлээрэй. Тийм байтал усны үнэ нэг төгрөгөөр нэмэгдэнгүүт бөөн хэл ам хийж, уурлаж бухимдаж байгаагаасаа нэг ичээдхээрэй. Бидний "заяа хаяад", "хар ус" алт шиг үнэтэй болох цаг ирэх ч билүү.
Э.Соёл-Эрдэнэ