Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр дөрөвдүгээр сарын 19-20-ны өдрүүдэд Орхон, Булган аймагт томилолтоор ажиллав. Ерөнхий сайд аймгийн Засаг дарга Г.Шархүүгийн мэдээллийг сонссоны дараа Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав. Саяхан Засгийн газраас энэ эмнэлэгийг түшиглэн төвийн бүсийн эмчилгээ, оношлогооны төв байгуулахаар шийдвэрлэсэн юм. Үүний дагуу эмнэлгийг өргөтгөх, эмчилгээ, оношлогооны аппарат, хэрэгслэлээр хангах ажил хийгдээд эхэлжээ. Энд хэрэгтэй байгаа аппарат хэрэгслэлийг ойрын хугацаанд нийлүүлэхээр боллоо. Дараа нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иар орж Хүдрийн ил уурхай, Баяжуулах фабрик, Засвар механикийн заводын ажилтай танилцав. Энэ үйлдвэрийнхэн өөрийн Засвар механикийн заводын техникийн бааз суурийг түшиглэн ОХУ-ын Харьков хотоос тракторын эд ангийг авчран угсарч трактор үйлдвэрлээд эхэлжээ. Дунд оврын ХТЗ-2511 маркийн трактор нь дагалдах механизмын хамт 16.0 орчим сая төгрөгийн өртөгтэй гэнэ. Одоо 17 трактор угсарч. Жилд 200-300 трактор үйлдвэрлэх боломжтой ажээ. Цаашид дугуй, мотор хоёроос бусдыг нь өөрсдөө үйлдвэрлэх зорилготой байгаагаа илэрхийлж байв. Ерөнхий сайд энэ трактор “Атрын 3 дахь аян” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэрэг болох учраас ХААЯ тооцоо гарган “Эрдэнэт” үйлдвэртэй гэрээ байгуулж, төлбөрийг төлөх хэлбэрээ тохиролцоод тариалангийн аж ахуйнуудад худалдах арга хэмжээ авахыг дэд сайд Н.Ганбямбад үүрэг болгов. Эрдэнэтийн Дулааны цахилгаан станцын удирдлага 7 зуухаа алхан тээрмийн зарчмаар ажилладаг зуухаар солих шаардлагатай байгаагаа Ерөнхий сайдад танилцуулаад нарийн тооцоо судалгааг дахин гаргаж холбогдох яамаараа дамжуулан Засгийн газарт оруулах үүрэг авлаа.
Тэрбээр Баян-Өндөр сумын иргэдийн төлөөлөгчидтэй уулзахдаа “Сүүлийн хоёр жилд дэлхийн түүхий эдийн зах зээл дээр алт, зэс, газрын тосны үнэ ханш урьд өмнө нь байгаагүй өндөр болж байна. Гадаад орчны энэ тааламжтай нөхцөл байдлыг бид улс орныхоо эдийн засагт үр ашигтайгаар ашиглах шаардлага тулгарч байгаа бөгөөд Оюу толгой, Таван толгойн орд газруудыг ашиглаж эхлэх хугацаа хойшлогдох тутам ихээхэн хэмжээний орлого, ашиг олох боломжийг алдсаар байна хэмээгээд Эрдэнэтийн зэс-молибдений үйлдвэрийн техник, технологийг шинэчлэх, боловсронгуй болгох, бүтээгдэхүүний боловсруулалтыг дээшлүүлж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтыг үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатай байна. Иймд зэсийн баяжмалыг боловсруулж, цэвэр зэс гаргах үйлдвэрийг 2008-2009 онд барьж байгуулах болно гэлээ. Зэс утас цувих “Эрдмин” үйлдвэр Ерөнхий сайдыг очдог өдөр эцсийн бүтээгдэхүүн болох цахилгааны утас үйлдвэрлэсэн байв. Ийнхүү Монголд анх удаа зэсээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэв.
Засгийн газрын тэргүүн энэ сарын 20-ны өдөр Булган аймгийн төвд байдаг Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн ажилтай танилцаад Булган сумын иргэдийн төлөөлөгчидтэй уулзав. Тэрбээр “Атрын 3 дахь аян”-ы хүрээнд энэ онд 170,0 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөж байна. Засгийн газраас газар тариалангийн аж ахуйг дэмжих чиглэлээр хөнгөлөлттэй үнээр техник хэрэгсэл нийлүүлэх, үрийн будааг импортоор оруулах, банкны зээлийн хүүд хөнгөлөлт үзүүлэх зэрэг дэмжлэг үзүүлж байна. Цаашид Та бүхний бүтээгдэхүүний дотоодын зах зээлийг тодорхой хэмжээгээр хамгаалах, бүтээгдэхүүний үнэ ханшийг унагахгүй, тогтвортой байлгах бодлого явуулах, банк, даатгалын зэрэг санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд туслах арга хэлбэрээр төрөөс анхаарах болно. Төрөөс хөдөө нутгийг хөгжүүлэх талаар ихээхэн анхаарал тавьж, жил бүр улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй хөрөнгө оруулалтын 80 гаруй хувийг хөдөө орон нутгийн зам, эрчим хүч, харилцаа холбоог хөгжүүлэхэд зориулж байна хэмээн хэллээ. С.Баяр иргэдийн асуултад хариулахдаа шударга ажиллая, нөөц бололцоогоо дайчлая, чаддаг байснаа сэргээе, өндөр настан, хүүхэд, эмэгтэйчүүдэд туслая, мартагдаад, үгүйлэгдээд байгаа хариуцлагын тогтолцоог сэргээе, иргэдийг чирэгдүүлж байгаа хүнд суртлыг арилгая, монголын төрийг авилгаас ангижруулая гэж Засгийн газрынхаа бодлого, зорилтыг тоймлон илэрхийлж байлаа. Булган аймгийн Засаг даргын Тамгын газар Засгийн газраас 2007 оныг их бүтээн байгуулалт, ажлын байрыг бий болгох жил болгохоор шийдвэрлэсний дагуу хийсэн ажлаараа II байр эзэлсэн учир Ерөнхий сайд “Батламж” гардуулав.
Иргэд Засгийн газраас явуулж байгаа бодлого, үйл ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, үнийн хөөрөгдлийг зогсоох, бүх шатанд хариуцлагыг дээшлүүлэх, сонгуулийг шударгаар явуулах талаар олон санал хэлж, алдаа дутагдлыг шүүмжилж байв. Орхон, Булганы иргэд атрын аяныг дэмжиж байгаагаа илэрхийлж, сэдсэн ажлаа гүйцээхийн төлөө тавьсан зорилгоосоо ухарч няцахгүй байхыг хүсч, захиж байлаа. Ерөнхий сайдыг УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл, Г.Адъяа, Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү, Эрүүл мэндийн сайд Б.Батсэрээдэнэ, ХХАА-н дэд сайд Н.Ганбямба, НХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга О.Байгалмаа болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.