Цөөхүүлхнээ, тэр ч хэрээрээ уйтгартай рок попын урлагт "Spike" гэж охидын хамтлаг мэндэлж, цагтаа ч залуусыг доргиож байв. Гэсэн ч бараг л нэг дор байгуулагдсан бусад boyband-үүдээ бодвол охидынх гэдгээрээ өнгө чимэг нэмж байсан тэд өөр хоорондоо санаа оноо нь таараагүйгээс муудалцаж, төд удалгүй салж тарцгаасан. Харин Минжээ, Номин хоёр "Бид яасан ч хэрэлдэхгүй, гэхдээ хамтдаа дуулахгүй. Ганц ганцаараа дуулна" гэлцэж нэг хэсэг ч нэлээн үзэцгээсэн.
Лав л
Минжинсор элдэв янзаар дуулж, энд тэнд нүцгэлж бариад ч явж шалиагүй. Бас болоогүй Монголдоо номер нэг Оюун эмчээр эрүү, шанаагаа тэгшлүүлж янзлуулж, нүдээ хөнхийлгүүлж, дараа нь арьсаа борлуулж байдгаараа төрөл арилжиж, зүсээ хувиргаад ч яалаа даа. Харин өөрийнхөө
шинэхэн имижинд тохируулан "Алтны уурхайн эзэн гэгдэх Очироо гэж намхан
бор залуутай л хэсэгтээ нэр холбогдсон билээ. Цаадах нь ч бас жаахан тиймэрхүү
нэг ёсондоо дуучин бүсгүйн араар өшөө ч охид
хүүхнүүд рүү шүлсээ залгиж, хуруу гараа сарвалзуулдаг нэгэн байж таарсан. Минжээ
ч сүүлдээ арга нь барагдаад гол нь яагаад ч од шиг гялалзаж чадахгүйгээ
ухамсарлаад Америк явсан билээ. Үнэхээр ч Минжээ өнөөдөр Монголдоо дуучин нэр
зүүгээд явж байгаа бол яг л Номин шигээ ад үзэгдэж, гоочлуулах байсан нь
маргаангүй.
Харин ч Номингоо бодвол сийрэгхэн сэтгэж, шал дэмий амьдралаа үрж
байхаар явах сонголт хийж чадсандаа одоо өөртөө их
баярладаг гэнэ лээ. Хэдийгээр түүний талаар "Америкт нэг нэртэй продюсертай
таарч гэрээ хийсэн тул удахгүй дуулна" гэнэ гэж сонсогддог байсан ч тийм
юм ер болоогүй аж. Гэвч тэрээр өнгөрсөн хугацаанд өөрийгөө боловсруулж юм
билээ. Тэгээд зогсохгүй амьдралдаа дахин бүр том сонголтыг хийсэн нь Грек
залуутай гэрлэсэн явдал юм. Түүний энэ сонголтыг гэр бүлийнхэн, найз нөхөд нь
бараг л нэгэн дуугаар зөвшөөрсөн гэсэн. Уул нь тэрээр Грек эрийн тогооны хүн
болохоосоо өмнө Монголдоо очиж дуулна гэж ярьдаг байсан ч одоо бол ер тэгж
дуугарахаа ч байсан гэнэ. Учир нь Минжинсор Грек эр нөхрийнхөө хамт удахгүй
мэндлэх ихэр хүүхдүүдээ хүлээгээд догдолж суугаа аж. Тэгэхээр ямар ч байсан
Монголчууддаа бүл нэмж буй мэдээ дуулгасан түүнд сайн сайхныг хүсэх нь зүйтэй
байх аа.