gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     9.21
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 23
Зурхай
 9.21
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 9.21
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Миний дугаар сондгой тоогоор төгссөн ч Ховд руу хурдан явахын тулд түгээгчээс гуйна даа”

М.Лхагвадулам
Нийгэм
2026-08-04
1
Twitter logo

Сүхбаатар дүүргийн Нарны замын Соёолж их дэлгүүрээс Петровис хүртэл нэг буудлын зай бий.

Ойролцоогоор 80 гаруй машин шатахуун авахаар дараалж зогсоцгооно. Хамгийн сүүлийн машины араас шатахуун түгээх станцын бараа харагдахгүй. Зарим жолооч нар амандаа дуу аялж, зарим нь машинаасаа нэг бууж, нэг буцаж орцгооно. Өнөөдрөөс (2026.08.04) эхлэн автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хуваарилж шатахуун олгоно гэж Засгийн газраас мэдээлсэн. Тус зохицуулалтаар нэг автомашинд нэг удаа 50 мянган төгрөг хүртэлх шатахуун олгож, саванд өгөхгүй байхаар шийдвэрлэсэн.

Шатахууны дараалалд ихэвчлэн тэгшээр төгссөн дугаартай машинууд зогсоно. Сондгой дугаартай машины Жолооч А “Өнөөдөр тэгшээр төгссөн машинууд шатахуун авахыг мэднэ. Гэвч Ховд аймаг руу яаралтай явах ажил гарлаа. Ямартай ч шатахуун түгээгчээсээ гуйгаад үзье гэж бодож байна.

“Өнөөдөр тэгшээр төгссөн машинууд шатахуун авахыг мэднэ. Гэвч Ховд аймаг руу яаралтай явах ажилтай болсон. Ямартай ч шатахуун түгээгчээсээ гуйгаад үзье"

Энд ирснээс хойш гучаад минут хүлээлээ. 50 мянган төгрөгт шатахуун авчхаад, хотоос гарахын алдад дахиад нэг хийлгэчихвэл учиртай байх. Ховд аймагт байгаа хэд гурван хүнээс нөхцөл байдлыг асуусан. Замд зарим шатахуун түгээх станцууд өгч байгаа юм билээ. Ямартай ч эндээс авсан 100 мянган төгрөгийн шатахуунтайгаа дараагийн станц хүртэл явна. Аздаа найдаж л явах гэж байна” гэж ярилаа.

Энэ талаар түгээгчээс тодруулахад “Өнөөдөр зөвхөн тэгш тоогоор төгссөн дугаартай машинд л шатахуун өгнө. Сондгой тоотой машинд огт өгөхгүй” гэсэн юм.

Нэг машин дунджаар хоёр минутад шатахуунаа аваад цааш хөдөлж байна. Шатахуун авсан иргэн Э “Сая цаг гаруй хүлээж байгаад 50 мянган төгрөгт шатахуун авлаа. Бүх ШТС өгнө гэж бодоод хоёр, гурван газраар ортол хаалттай байна. Би уржигдар дөрвөн цаг хүлээж байж шатахуун хийлгэсэн. Өнөөдөр харин ч гайгүй авчихлаа” гэв.

Нарны зам хоёр эгнээтэй. Эхний эгнээний машинууд замын хөвөө хэсэгт шахаж зогсоно. Үлдсэн машинууд нэг болон хоёрдугаар эгнээний голоор дараалж зогсжээ. Тэдний цаагуур зорьсон газар луугаа явж буй машинуудыг замын цагдаа зохицуулж байх нь тэр. Тэрбээр “Нөхцөл байдлыг харж байгаа биз дээ. Замын ачаалал өндөр байна” гэсэн юм.

Хоёрдугаар эгнээгээр эмнэлгийн түргэн тусламж, гал командын машин явбал зөрөх боломж хомс харагдаж байв.

Жолооч С “Би энд ирээд цаг гаруй хүлээж байна. Өмнөх өдрүүдэд шатахуун олдоц муутай байна гэсэн болохоор машинаа уналгүй, нийтийн тээврээр зорчиж байсан. Өнөөдрөөс эхлэн тэгш, сондгой дугаараар шатахуун олгоно гэж уншсан. Өглөө болуут бушуухан иртэл автомашины дараалал үнэхээр урт байна.

Дугаарын хязгаарлалтаар шатахуун олгож эхэлсэн ч ШТС-уудын ачаалал буураагүй байна. 

Шатахуун зөвхөн хотод гэлтгүй орон нутагт ч хомстсон байна билээ. Ээжийн минь бие өвдөж Архангай аймгийн нэгдсэн эмнэлгээс хотод ирж үзүүлэх хэрэгтэй гэж зөвлөсөн. Гэвч тус аймагт шатахуун түгээх станцууд өглөөний 6-7 цагийн хооронд шатахуунаа өгчхөөд, хаачихсан гэсэн. Өвчтэй, зовлонтой, уй гашуутай олон амьдрал бий. Энэ бүхнийг бодолцож шатахууны асуудлаа яаралтай шийдээсэй гэж хүсэж байна” гэлээ.

Би саяхан жаахан хүүхэдтэйгээ 1.8 км газар яваад 8,000 төгрөг төлсөн. Яагаад ийм өндөр үнэтэй гарч байгааг асуутал, жолооч ах “Шатахуун ховор байна” гэсэн.

Шатахууны хомстол зөвхөн өөрийн эзэмшлийн автомашинтай иргэдэд гэлгүй гудмаар алхаж буй энгийн хүмүүсийн амьдралд ч тодорхой хэмжээгээр нөлөөлжээ. Иргэн А.Сувдмаа “Чоно борооноор гэгчээр шатахууны дутагдлаас үүдэж таксины жолооч нар үнээ нэмсэн байна. Би саяхан жаахан хүүхэдтэйгээ 1.8 км газар яваад 8,000 төгрөг төлсөн.

Яагаад ийм өндөр үнэтэй гарч байгааг асуутал, жолооч ах “Шатахуун ховор байна” гэсэн. Шатахуун ховордсон нь үнэн ч гэлээ зарим хувиараа такси эрхлэгчид дураараа үнээ нэмж байгаад харамсалтай байна” гэж үзэл бодлоо илэрхийлсэн юм.

Энэ сарын 15-ныг хүртэл тэгш, сондгойгоор хуваарилж шатахуун олгохоор болсон. Маргааш сондгой дугаараа төгссөн машинуудад шатахуун олгоно.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан