Боловсролын зээлийн сан /БЗС/-гийн ажлын албаны даргаар Боловсролын сайдын туслах М.Төртогтохыг томилжээ. Тус сангийн ажлын албаны даргаар ажиллаж байсан О.Сийлэгмааг энэ сард /2026.01.06/ албан үүргээс нь чөлөөлсөн. Харин шинэ дарга М.Төртогтох нь Боловсролын сайдын туслахаар 2024 оны долдугаар сараас 2025 оны аравдугаар сар хүртэл ажилласан байна.
Энэ талаар П.Наранбаяр сайд хэлэхдээ, "Боловсролын зээлийн сангийн даргаар ажиллахаар очсон хүн бол шаардлагаа хангасан. Авлигатай тэмцэх газар болон холбогдох газруудаас магадлах албан бичгүүдээ авсан. Энэ хүн бол багш мэргэжилтэйгээс гадна АНУ-д бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж төгссөн" гэв.
О.Сийлэгмааг 2024 оны наймдугаар сард БЗС-гийн ажлын албаны даргаар томилж байв. Тэрбээр өмнө нь БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд уг санг эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр улстөрчид гол төлөв "тонож" ирснийг олон нийтэд мэдээлж байсан мэргэжилтэн юм. Сүүлийн жилүүдэд тэрбээр БЗС-гаас зээл авч суралцсан нэр бүхий хүмүүст зээлээ буцаан төлөх шаардлага тавихаар хууль хүчний байгууллагад гомдол өгч шалгуулах зэргээр элдэв дарамтыг үзүүлж байна гэдгээ мэдэгдэж байсан юм.