Увс аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд тус аймгаас төрсөн энэ цагт барилдаж буй гурван аварга тэргүүтэй улс, аймгийн цолтой хүчит 256 бөх зодоглож байна.
Тавын даваанд дан улсын цолтой, энэ цагт ид барилдаж буй аварга, заан, харцагууд үлджээ. Бөхчүүдийн ам авсан байдлыг харуулбал: /Давсан бөхийн нэрийг цэнхрээр/
- Дархан аварга, Гавьяат тамирчин Н.Батсуурь Улсын начин Д.Амаржаргалыг
- Улсын аварга П.Бүрэнтөгс Улсын начин Э.Ванданцэрэнг
- Улсын аварга С.Мөнхбат Улсын заан Б.Серикийг
- Улсын гарьд Ө.Бат-Орших Улсын харцага Ц.Мөнхбаярыг
- Улсын заан Б.Пүрэвсайхан Улсын харцага Г.Ганхуягийг
- Улсын заан Б.Бат-Өлзий Улсын харцага Т.Баасанхүүг
- Улсын заан Н.Жаргалбаяр УХ Н.Золбоог амлаж,
- Улсын заан Д.Хүдэрбулга Улсын начин Л.Энхсаруул нар тунаж барилдлаа.
Зургаагийн даваанд:
- Дархан аварга Н.Батсуурь Улсын заан Д.Хүдэрбулгыг
- Улсын аварга П.Бүрэнтөгс Улсын харцага Н.Золбоог
- Улсын аварга С.Мөнхбат Улсын гарьд Ө.Бат-Оршихыг амлаж,
- Улсын заан Б.Пүрэвсайхан Улсын заан Б.Бат-Өлзий нар тунаж барилдахаар боллоо.
17.24 цаг: Улсын аварга С.Мөнхбат Улсын гарьд Ө.Бат-Орших нарын барилдаан үргэлжилж байна. Энэ хоёр бөхийн барилдаанаар зургаагийн даваа өндөрлөж, баяр наадмын хөтөлбөрийн дагуу долоогийн даваа 19.00 цагт эхэлнэ.
Энэ барилдаанд түрүүлсэн бөх LEXUS-600 авто машин, үзүүр бөх гурван өрөө орон сууцаар шагнуулах бөгөөд үндэсний бөхийн түүхэн дэх хамгийн өндөр бай шагналтай барилдаан болж байна.
Долоогийн даваанд:
Дархан аварга Н.Батсуурь улсын гарьд Ө.Бат-Оршихыг амлаж, аварга П.Бүрэнтөгс улсын заан Б.Бат-Өлзийтэй учраа таарлаа.
Увс аймгийн Ховд сумын харьяат Дархан аварга Н.Батсуурь давж, үзүүр түрүүнд үлдлээ. Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын заан Б.Бат-Өлзий Увс аймгийн Давст сумын харьяат улсын аварга П.Бүрэнтөгсөөр долоо давж, үзүүр түрүүнд үлдлээ.
Наймын даваа:
Улсын заан Б.Бат-Өлзий 2022 оны үндэсний их баяр наадамд долоо давж, Улсын заан цол хүртсэн билээ.
Дархан аварга Н.Батсуурь, Улсын заан Б.Бат-Өлзий нар улс болон заал, танхимын барилдаанд найман удаа учраа таарч, даваа унаа тэнцээд байна. Хайнаа хагалах барилдаан болж байна.
Дархан аварга Н.Батсуурь найм давж, түрүүллээ. Даяар Дуурсагдах Далай Даян Дархан аварга Х.Баянмөнх баяр хүргэж, түрүү бөхийн шагнал LEXUS-600 авто машины түлхүүрийг гардууллаа. Төрсөн нутгийнхаа баяр наадамд найм давж түрүүлсэн Дархан аварга Н.Батсуурь гэр бүлийнхэнтэйгээ LEXUS-600 авто машиндаа сууж, цэнгэлдэх хүрээлэнд тойрч наадамчин олонтой мэндчиллээ.
Үзүүрлэсэн бөх улсын заан Б.Бат-Өлзий гурван өрөө байраар шагнуулав. Их шөвгийн дөрөвт шалгарсан улсын аварга П.Бүрэнтөгсийг хоёр өрөө байр, Улсын гарьд Ө.Бат-Оршихыг нэг өрөө байраар шагналаа. Их шөвөгт шалгарч, ижил амжилт үзүүлсэн хоёр бөхийн шагналын байрны өрөөний тоо ялгаатай ч үнэ нь адилхан гэв.