Ерөнхий сайд Н.Учрал эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгахаар "ДЦС-4"-д ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа.
Тэрээр, Улс орондоо гал манаж, гэрэл түгээн ажиллаж байгаа салбарын төлөөлөл болсон та бүхэндээ талархал илэрхийлье. Мэдээж зун, намар, хавар болно. Өвөл болох нь бүр тодорхой гэдэг шиг өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах хэрэгтэй.
Эрчим хүчний салбарынхан бол аль ч цаг хугацаанд зүтгэж ажилладаг. Иймд Засгийн газраас ямагт дэмжиж, хамтарч ажиллах болно. Энэ салбарт үүсэж байгаа асуудал, бэрхшээлийг ойлгож байгаа. Тус салбар үйлдвэрлэлийн хомсдол, засаглалын асуудалтай нүүр тулчихсан байна. Үүнийг шийдвэрлэхийн төлөө ажиллах нь Ерөнхий сайдын үүрэг гэж боддог.
Засаглалтайгаа бүрэн танилцаагүй байж олон юм яриад байдаг сайд нар болих хэрэгтэй. Өнөөдөр салбарынхаа нөхцөл байдалтай танилцъя гээд ирж байгаа Б.Найдалаа сайдыг ажлаа зөв эхэлж байгаа юм байна гэж дүгнэлээ.
Эрчим хүчний үнэ тарифыг бодит үнэд хүргэх шаардлагатай байгаа нь ойлгомжтой байна. Гэхдээ иргэдэд нэг л өдөр "гэнэтийн бэлэг" барьж болохгүй. Засгийн газрын баримталж буй бодлого нь иргэдэд хэт ачаалал үүсгэхгүйгээр тарифыг үе шаттай, эдийн засгийн инфляцад уялдуулан нэмэх шаардлагатай юм.
Эрчим хүчний салбар 2.1 их наяд төгрөгийн урт хугацааны өр зээлд орох эрсдэлтэй байгаа. Иймд Эрчим хүчний сайдаар эдийн засагч хүнийг томилсон юм. Салбарын сайд инженер байхдаа гол нь биш өр, зээлийн хүндрэлтэй энэ үед эдийн засагчийн "нүдээр" салбарыг сууриар нь харж, өөрчлөлт хийгээсэй гэж хүсэж байна.
Эрчим хүчний салбарынхан цалингийн асуудлаар жагсаж байна. Ийм улс орон манайхаас өөр байхгүй. Иймд 2029 онд тус салбар улсын төсөвт татаасгүй болох, цалин хөлсний асуудал бүрэн шийдэгдэх нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг Б.Найдалаа сайдад үүрэг болгож байна.
Ирэх долоо хоногийн засгийн хуралдаанаар шаардлагатай байгаа санхүүжилтийн асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэнэ" гэв.