Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдар 2025 оны Улсын төсөвт тодотгол хийх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ.
Төсвийн тодотгол хийхдээ үр ашиг багатай зардлуудыг хэмнэх бодлого баримталсан бөгөөд энэ хүрээнд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд батлагдсан боловч гэрээ байгуулаагүй төсөл, арга хэмжээний санхүүжилтийг хэмнэхээр тусгажээ. Иймд сайд нарын багцаас дараах хэмнэлт хийжээ. Үүнд:
- Эрүүл мэндийн сайдын багцаас- 69.9 тэрбум төгрөг
- Хот байгуулалт, барилга, орон суууцжуулалтын сайдын багцаас- 36.6 тэрбум төгрөг
- Боловсролын сайдын багцаас- 33.7 тэрбум төгрөг
- Зам тээврийн сайдын багцаас- 33.4 тэрбум төгрөг
- Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын багцаас- 19.7 тэрбум төгрөг
- Бусад сайд нарын багцаас- 342.7 тэрбум төгрөг, нийт 535.9 тэрбум төгрөг хэмнэхээр тусгажээ.
Төсвийн хэмнэлтэд нийцүүлэн чиг үүргийн давхардал, хийдэл, хүнд суртлыг арилгах, үйл ажиллагааны үр дүн, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн төслийг холбогдох хууль тогтоомж, бодлогод нийцүүлэн орон тооны хязгаарыг тогтоож Засгийн газрын дараагийн хуралдаанд хэлэлцүүлэн шинэчлэн батлуулахыг Засгийн газрын гишүүдэд даалгалаа.
Төрийн байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгаж, дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай, дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгохыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болгожээ.