gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     9.09
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 16
Зурхай
 9.09
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 9.09
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ХЭҮК: Хууль сахиулагчдыг хүний эрхийн зарчимд нийцүүлэн хөгжүүлж, төлөвшүүлэхэд анхаарна

Б.Нямдарь
Нийгэм
2026-09-07
Twitter logo
Б.Нямдарь
Twitter logo
Нийгэм
2026-09-07

Дотоод хэргийн их сургуулийн багш, профессор, судлаачдын мэргэжлийн хөгжлийг дэмжих, 2026–2027 оны хичээлийн жилд хэрэгжүүлэх бодлого, зорилт, арга хэмжээний талаар нэгдсэн ойлголт өгөх зорилготой “Багш нарын нэгдсэн сургалт, семинар” 2026 оны 9 дүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд зохион байгуулжээ. 

Энэ үеэр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, доктор, дэд профессор Б.Энхболд “Хууль сахиулах боловсрол дахь хүний эрхийн асуудал” сэдвээр илтгэл тавьж, Комиссоос хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, хамтын ажиллагааны үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

Тэрээр хууль сахиулах байгууллагын алба хаагчдыг бэлтгэх сургалт нь хүний эрхийн мэдлэг, ойлголт, зөв хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн байх шаардлагатайг онцолсон юм. Хууль сахиулагчид зөвхөн гэмт хэрэгт холбогдсон, хууль зөрчсөн этгээдтэй харилцдаггүй бөгөөд өдөр тутмын алба, үйл ажиллагааны хүрээнд хохирогч, хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настан, түүнчлэн эрх ашгаа өөрөө хамгаалах боломжгүй, хууль сахиулах байгууллагын тусламж, дэмжлэг шаардлагатай иргэдтэй харилцаж ажилладаг. Иймд тэдгээр иргэний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, хамгаалж, шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлэх мэдлэг, ур чадвар, хандлагыг хууль сахиулагчдад төлөвшүүлэх нь чухал болохыг зөвлөлөө.

Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссоос Дотоод хэргийн их сургуулийн аюулгүй байдлыг хангах үйлчилгээний 103 сургалтын хөтөлбөр, тухайлбал цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдал, хил хамгаалах, дотоодын цэргийн алба хаагчдыг бэлтгэх сургалтын хөтөлбөрүүдэд хүний эрхийн үнэлгээ хийсэн талаар танилцуулж, цаашид сургалтын хөтөлбөрийг хүний эрхийн зарчимд нийцүүлэн хөгжүүлэх зорилт, шалгуур үзүүлэлтүүдийг танилцууллаа.

Түүнчлэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын хууль сахиулах ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх чиглэлийн сургалтын хөтөлбөрт тусгагдсан 25 хичээлийн хөтөлбөр, сургалтын хэрэглэгдэхүүнд хүний эрхийн шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлгээ хийж, батлуулахад бэлэн болсон талаар мэдээлэв. Энэ хүрээнд Дотоод хэргийн их сургуулийн хамт олон хүний эрхэд суурилсан хууль сахиулах боловсролыг хөгжүүлэх чиглэлээр санаачилга гарган, идэвхтэй хамтран ажиллаж байгааг онцлон тэмдэглэлээ.

Тэрээр хүний эрхийг бодитойгоор хамгаалах, хүндэтгэх соёлыг төлөвшүүлэхийн тулд хүн бүрийн хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголт, хандлагыг дээшлүүлэхийн зэрэгцээ нийгмийн оюун санаа, хандлагад эерэг өөрчлөлт бий болгох шаардлагатайг онцлоод, энэ өөрчлөлтийг бий болгоход багш, сурган хүмүүжүүлэгчдийн үүрэг, оролцоо нэн чухал болохыг тэмдэглэв.

Ийнхүү хууль сахиулагч бэлтгэх сургалтын болон хичээлийн хөтөлбөрийг хүний эрхийн зарчимд нийцүүлэн хөгжүүлэх, багшийн ажиллах орчин, мэдлэг, хандлагыг шинэчлэх замаар ирээдүйн хууль сахиулах салбарын хүний эрхийн нөхцөл байдалд бодит, эерэг өөрчлөлт бий болно гэдгийг дүгнэв.

Эх сурвалж: ХЭҮК

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан