Монгол Улсын шинжлэх ухааны ажилтны баяр энэ өдрүүдэд тохиож байна. Өнгөрсөн мягмар гаригт залуу судлаачдад Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит грант олгосон бол шинжлэх ухаан, технологи, инновацын салбарыг хөгжүүлэхэд мэргэжлийн нийгэмлэгүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой чуулга уулзалт сүүлийн хоёр хоногийн хугацаанд зохион байгуулжээ.
Харин өчигдөр БШУ-ы сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Гантөмөр салбарын тэргүүний ажилтнуудыг шагналаа. Энэ сарын 23-нд тохиосон “Монгол бахархлын өдөр”-өөр шинжлэх ухааны доктор, академич Х.Намсрайг шинжлэх ухааны салбараас анх удаа төрийн тэргүүн зэргийн шагнал “Чингис хаан” одонгоор шагнасан нь энэ жилийн баярыг улам онцгой болгож буйг Боловсрол, шинжлэх ухааны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Гантөмөр хэлсэн үгэндээ тодотгосон. Энэ нь шинжлэх ухааны салбараас Монгол Улс их зүйл хүлээж буйн илрэл хэмээн тэрбээр тэмдэглээд Х.Намсрай гуайд хүндэтгэл үзүүлж, алд цэнхэр хадаг мөнгөн аягатай өргөн барилаа.
Түүнчлэн салбарын хөгжилд хувь нэмэр оруулсан зарим эрдэмтнийг “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” тэмдгээр шагнасан юм. Тухайлбал, Ботаникийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор О.Энхтуяа, Хими, хими-технологийн хүрээлэнгийн Эрдэс судлал, гидрохимийн лабораторийн эрхлэгч, доктор Ж.Оюунцэцэг, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Д.Дөнгө, Одон орон, геофизикийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ахмад ажилтан Л.Сэлэнгэ, “Монхимо” компани, Эрдэм шинжилгээ, туршилтын төвийн захирал, МУИС-ийн багш, доктор Д.Дэмбэрэлнямба нар хүндэт тэмдэг гардан авлаа.
Түүнээс гадна 1999 оноос хойш өнөөдрийг хүртэл Монголын бүс нутгуудад хэрэгжүүлж буй ховор амьтдын судалгааны багийн удирдагч, санхүүжүүлэгч, АНУ-ын Денверийн Зоологийн сангийн судалгаа хариуцсан дэд ерөнхийлөгч Ричард Ридингэд эл шагналыг олгосон юм.
Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын шинэчилсэн найруулгыг хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн бариад удаагүй байна. 2024 он хүртэл энэхүү салбарыг хөгжүүлэх бодлогыг томъёолсон эл төслийн зорилго нь шинжлэх ухаан, технологийн салбарыг Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх үндсэн түлхүүр болгох аж. Улмаар энэ бодлогыг хэрэгжүүлснээр 2024 он гэхэд төрөөс шинжлэх ухааны салбарт зарцуулах санхүүжилтийн хэмжээ ДНБ-ий хоёр хувьд хүрч, эдийн засагт оруулах хувь нэмэр болон эрдэм шинжилгээний ажилтнуудын тоо гурав дахин нэмэгдэх боломжтой гэнэ.
Тулгарч буй хамгийн хүнд бэрхшээл нь хүний нөөцийн асуудал хэмээн томъёолж байгаа энэ салбарт төрөөс жилд 50 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олгодог аж. Үүний тэн хагастай тэнцэх хэмжээний хөрөнгийг хувийн хэвшлийнхэн мөн оруулдаг гэнэ. Ийм хэмжээний хөрөнгө оруулснаар, ялангуяа лаборатори сайжирч байгаа гэж эрдэмтэд өгүүлж байв.
Тухайлбал, эрдэм шинжилгээний байгууллагуудын дэргэд лаборатори байгуулахад улсын төсвөөс 1.8 тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд 5.4, МУБИС-д 1.8 тэрбум, МУИС-д 311, ХААИС-д 703, СУИС-д 704, ШУТИС-д 878 сая төгрөг буюу нийт 10.2 тэрбум төгрөгөөр шинэ лаборатори байгуулж, хуучныг нь шинэчилжээ. Ингэснээр Монгол Улсын эрдэм шинжилгээний ажилтнуудын судалгаа шинжилгээний ажлын чанар, үр өгөөж нэмэгдэнэ гэдэгт БШУ-ы сайдын үүрэг гүйцэтгэгч итгэлтэй байгаа аж.
Улмаар шинжлэх ухааны салбарт зарцуулах хөрөнгийн хэмжээг 100 тэрбум төгрөгт хүргэвэл дэлхийн жишигт нийцсэн судалгаа хийж, шинэ технологи нэвтрүүлэх боломж бүрдэнэ гэдгийг тэрбээр онцлов.
Б.Цэцэгсүрэн