Гар утас үүссэнээс хойш дэлгэцийн хэмжээ, хүчин чадал, багтаамж гээд ихэнх зүйлсийг сайжруулах нь технологийн аваргуудад тийм ч том асуудал болж байсангүй. Харин нэг л асуудал байдаг нь зай хураагуурын ажиллах хугацаа.
Ялангуяа iPhone, Android утсууд зах зээлийг эзэгнэж эхлэх үед энэ асуудал улам ихээр яригдах болсон. Өнөөдрийн байдлаар зах зээл дээр цөөн тооны утасны зөөврийн цэнэглэгч худалдаалагдаж байна. Гэтэл эдгээр бүтээлүүд ихэнх нь овор ихтэй, өндөр үнэтэй байгаа юм. Харин Словени бизнесийн гараагаа эхэлж байгаа Oivo компани хуруу зайгаар ажилладаг халаасны цэнэглэгч бүтээжээ.
Хэрвээ тэд 50000 долларын санхүүжилт босгож чадах юм бол бүтээгдэхүүнээ зах зээл дээр 39 америк доллароор гаргана. Түлхүүрээсээ зүүчхэж болохоор авсаархан энэ төхөөрөмж утасных нь цэнэг хурдан дуусчихдаг хүмүүст тун их хэрэг болох юм. Oivo цэнэглэгчээ утсандаа залгасны дараа хэрэглэгч утсаар ярьж, интернетэд орох хүртэл хүссэн бүхнээ хийхэд ямар ч асуудалгүй юм байна.
Төхөөрөмжийн үндсэн элемент нь маш хүчтэй 10 ширхэг соронз. Учир нь халаасанд багтах жижигхэн болгохын тулд ийм хүчтэй соронз ашигласан гэж бүтээгчид нь тайлбарласан юм. Гэхдээ энэ хүчтэй соронз нь таны утас болон банкны картыг ямар нэг байдлаар гэмтээхгүй гэдгийг ч тэд амлажээ.
Эхний ээлжид зөвхөн iPhone-д зориулан гаргаж байгаа энэ төхөөрөмж дөрвөн ширхэг хуруу зайгаар ажиллаж бөгөөд цэнэг нь бүрэн дууссан утсыг шүлт бүхий хуруу зайгаар 50 хувь хүртэл харин литийн орцтой хуруу зайгаар бүрэн цэнэглэнэ гэсэн юм.
Дөнгөж өчигдрөөс эхлэн Кикстартер сайтад өөрсдийн бүтээгдэхүний танилцуулгыг байрлуулсан ч гэсэн одоогийн байдлаар Оивод 160 гаруй хүн 5897 доллар хандивлаад байна.
Эх сурвалж: kickstarter.com
Энэ төхөөрөмжийг бүтээхэд хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл: https://www.kickstarter.com/projects/1087072919/oivo-the-smallest-charger-on-the-go-for-iphone