Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид өчигдөр орой 19 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орж дөрөв нь амиа алдаж, нэг хүн хүнд гэмтэн ГССҮТ-д хүргэгджээ.
Тодруулбал, онцгойгийнхон нийслэлд хуралдаад буцаж явж байсан ба “Соната-6” загварын автомашинтай тавуулаа явж байгаад “Форд” загварын машинтай мөргөлджээ. “Форд” машинд жолооч ганцаараа явж байсан бөгөөд хөнгөн гэмтэл авчээ. Албан бус мэдээллээр “Форд” машины жолооч согтуу байжээ.
Шадар сайд Д.Тэрбишдагвын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж талийгаачдын ар гэрийнхэнтэй холбогдож, нөхөн олговрын асуудлыг хариуцан ажиллаж байгаа аж.
Ослын үеэр Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа С.Цэндсүрэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, онцгой байдлын ахмад Ч.Ганхүү, онцгой байдлын ахмад Ж.Эрдэнэбаяр, нягтлан бодогч, онцгой байдлын ахмад Б.Намжилмаа нар амиа алджээ.