Үндэсний Супер Лигийн 2014-2015 оны шинэ улиралд дэвшин орж ирж, хүч үзэхээр болсон Төв аймгийн “Төв ургац” баг өчигдөр анхны тоглолтоо “Гэгээн хангай лидер” багийн эсрэг хийлээ.
“Төв ургац” баг өнгөрсөн улиралд Спрайт Супер лигт түрүүлснээр дээд лигт дэвшин өрсөлдөх эрхээ авсан.
Энэ багийн цөм хэсэг нь өмнө нь дээд лигийн ширүүн өрсөлдөөн дунд байсан залуу шилдэг тоглогчид болох Мөнхтөр, Ганболд, Бат-Эрдэнэ, Билгүүн, Мөнхсүлд гэсэн тоглогчидоос бүрдэж байсан юм.
Мөн спортын мастер, дээд лигийн тэргүүн тоглогч Ц.Мэргэн, Ц.Пүрэвдорж гэсэн туршлагатай тоглогчдоор хүч нэмсэн байлаа.
Эхнээсээ л хүчтэй өрсөлдөөнийг үзүүлэхээр бэлдэж байгаа “Төв Ургац” баг легионер тамирчдаа ч чамбай сонгож, Словак, Англи зэрэг сагсан бөмбөг өндөр хөгжсөн орнуудад тоглож байсан төвийн тоглогч Holmes Junior, мөн NCAA-н нэгдүгээр дивизионд Арканзасын их сургуулийн багийн ахлагчаар тоглож байсан залуу холбон тоглогч Donald Boone гэсэн тоглогчдыг авчирчээ.
Харин тэдний өрсөлдөгч “Гэгээн хангай лидер” баг эхний тоглолтондоо нэмэлт цагт хожил аваад байсан.
Энэ тоглолт ч эхнээсээ тун ойрхон өрсөлдөөнтэй өрнөсөн.
“Гэгээн хангай лидер” багаас О.Очирбат болон Э.Дөлгөөн гэсэн самбарын хослон тоглолт тасралтгүй үргэлжиллээ. Үүний үр дүнд Э.Дөлгөөн 21 оноо, 16 самбар, О.Очирбат 12 оноо, 14 самбар авчээ.
Багийн мэргэн бууч О.Цэлмэг энэ тоглолтонд холын зайн 5 шидэлтээ амжилттай болгож, 19 оноо авч, 5 самбар, 4 оновчтой дамжуулалт өгчээ. Харин легионер тоглогч Jonathan Blake 25 оноо, 7 оновчтой дамжуулалтаар багаа тэргүүлсэн.
Гэсэн ч Үндэсний Супер Лигт эхний тоглолтоо хийсэн “Төв ургац” багийнхан тун чамбай тоглолтыг үзүүллээ.
Тэдний шинэ легионер холбон тоглогч Donald Boone өөрийн ур чадвараа харуулж, 31 оноо, 7 самбар, 8 оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлсэн. Мөн багийн гол тоглогчид болох М.Мөнхтөр 25 оноо, 12 самбар, 6 бөмбөг таслалт, Ц.Мэргэн 14 оноо, Holmes Junior 13 оноо, 22 самбар, багийн ахлагч Ганболд 12 оноо, 6 самбар авчээ.
Ингэснээр цаг дуустал ширүүн өрсөлдсөн тоглолтонд Төв аймгийн "Төв ургац" баг 99:94 харьцаатай эхний хожлоо авлаа.