“Алтжин” компанийн “САПУ”
худалдааны төв түймэрт өртөж олон зуун хүний өмч хөрөнгө шатсанаас үүдсэн
хэргийн шүүх хурал хоёр өдөр үргэлжлэв. Болдог юм болж л байна гэж бодож байлаа.
Гэтэл шүүхээс “Энэ хэрэг эрүүгийн хэрэг гэмт хэрэг биш байна” гэсэн шийдвэр
гарснаас болж хохирогчид нь Г.Алтан болон шүүгчид рүү дайрч, гартаа
тааралдсан болгоноо чулуудаж үймээн дэгдээлээ. Тэд шүүгч, цагдаа нарыг зодож
“Алтанг ална аа. Үр хүүхдийг нь ч алцгаая” хэмээн чарлалдаж Чингэлтэй дүүргийн
шүүхийн танхимын ширээ сандлыг хугачиж хаяхыг телевизийн суваг бүхэн улс даяар
харууллаа. Хүмүүс гайхаж цочирдлоо. Уг нь “САПУ” худалдааны төвд лангуу түрээслэгчид
хийгээд Г.Алтан нар бүгд л түймэрт эд хөрөнгөө алдаж хохирсон улс баймаар.
Гэтэл түрээслэгчид Г.Алтан л тэдний хамаг эд хөрөнгийг нь хамж аваад
шатаачихсан юм шиг загнаж үр хүүхдийг нь хүртэл ална хэмээн заналхийлж байгаа
нь аймшигтай. Энэ талаар “Алтжин” компанийн ерөнхий захирал Г.Алтантай
ярилцлаа.
-Уучлаарай, таны сэтгэл санаа амаргүй байгаа гэдгийг ойлгож байгаа хэдий ч
асууж лавлах зүйл байна. Шүүхийн танхимд болсон явдлыг хараад үнэхээр их
цочирдлоо. Та болон танай гэр бүлийнхэн зүгээр үү?
-Яаж сэтгэл санаа амгалан байх билээ дээ. Шүүх хурлын танхимд болсон явдлыг хүмүүс
харсан байх. Ёстой хэлэх ч үг олдохгүй юм. Тэр хүмүүс намайг болон миний хүүхдийг
хүртэл ална гэсэн болохоор сэтгэл тавгүй байна. Аргаа бараад би тэр дороо шүүх
хурлын танхимаас “Миний хүү гэрээсээ битгий гараарай. Амь насанд чинь аюултай
шүү” гэж хүү рүүгээ утасдаж хэллээ шүү дээ.
-Шүүх Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг болохоор шүүгчдэгч, гэрч,
хохирогч нарын аюулгүй байдлыг бүрэн хангах үүрэгтэй. Бүр тийм хуультай. Гэтэл
өчигдрийн байдлаар бол аюулгүй байдлыг чинь хангаж чадсангүй. Таны оронд
байсан бол шүүхэд эргээд гомдол мэдүүлж болох юм шиг санагдаж байна. Хэрвээ
тэнд хүн амины хэрэг гарсан бол яах байсан юм бэ, тийм үү?
-Шүүгчид өөрсдийгөө хамгаалж чадахгүй байж яаж биднийг хамгаалах билээ дээ.
Тэднээс хамгаалалт ч хүсээд хэрэггүй шүү дээ. Түрээслэгч нар шүүгчдийн толгой
руу цохиж, цагдаа нарыг хүртэл зодож байсныг харсан биз дээ. Цагдаа нар ажлаа
хийж гэр бүлээ тэжээх гэж яваа тэдний л адил хүн. Шүүгч нар ч мөн адил. Хэрвээ
хэн нэгнийг ажлаа хийж байхад нь толгой руу нь цохиод байвал яах вэ? Бодож үзэх
л хэрэгтэй. Тэнд хүн амины хэрэг гарахгүй гэх баталгаа байгаагүй. Гарч
болохоор байсан.
-”САПУ” худалдааны төв шатаад жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд та
хичнээн хүний хохирлыг барагдуулсан бэ?
-393 хүний нэг тэрбум нэг зуун 30 сая төгрөгийн хохирлыг барагдуулсан.
-Танайхаас байсхийгээд л хохирлоо ирж авна уу гээд л зар явуулаад байсан
санагдах юм. Гэтэл тэр хүмүүс яагаад мөнгөө аваагүй өдий хүрсэн юм бэ?
- Өнгөрсөн хугацаанд би болон манай хамт олон зүгээр суугаагүй. Үлдсэн хүмүүсийнх
нь хохирлыг барагдуулах гэж жил гаруй гуйлаа. Хүн нэг бүртэй 10 гаруй удаа
уулзаж хохирлыг нь төлье гээд дийлээгүй. Нийслэл хотод ажиллаж байгаа бусад
зургаан захын жишгээр бодоод хохирлыг нь барагдуулъя гэсэн юм. Ойролцоогоор
нэг сая төгрөгийн бараагаа түймэрт алдсан хүнд гурван сая төгрөг өгье гэхээр “Үгүй
ээ, 39 саяыг авна” гэнэ. Гурван сая төгрөгийн хохиролтой байх хүмүүст таван
саяыг өгье гэхээр 130 саяыг авна гэдэг. Тэгэхээр нь гаалиар бараагаа
оруулахдаа төлсөн татварын болон бараагаа мэдүүлсэн баримт чинь байна уу
гэхээр байдаггүй. “Бид гаальтай машинаар оруулж ирсэн. Гаалийн байцаагчид
хахууль өгч байгаад оруулсан юм. Тийм болохоор баримт байхгүй” гэдэг. Ингээд
хохирол нь тогтоогдохгүй байгаа хэрэг. Тэдний хэлж ярьж байгаагаар хууль бусаар
хахууль өгөөд бараагаа гаалиар оруулж ирсэн нь ч тогтоогдохгүй байгаа юм.
Замын-Үүдийн гаалиар ачаа зөөдөг УАЗ-469, пургон машинууд л байдаг гэсэн. Гэтэл
хамгийн үнэтэй куртка зардаг хүн байлаа гэж бодоход 10 сая төгрөгөөр савхин
куртка оруулж ирэхэд хоёр камаз машин дүүрэн ачаа болдог юм шүү дээ. Тэгэхээр
шүүх гал юунаас болж гарсныг тогтоож буруутай этгээдийг нь олоогүй, бас
хохирлынх нь хэмжээ ч тогтоогдохгүй байхад “Та нарын хахууль өгч бараагаа
оруулж ирсэн чинь үнэн байна аа. Тэр хохирлоо Алтангаас ав” гэж шийдвэл тэдэнд
таалагдах байсан юм болов уу.
-Хохирлоо нэхэж байгаа хүмүүсийн мөнгөн дүнг баримтжуулдаг, үнэлэлт дүгнэлт өгдөг
газар гэж байдаггүй юм уу?
-Нийслэлийн өмчийн газрын үнэлгээний комисс гэж байгаа. Дарга нь Цэрэндорж гэж
хүн бий. Тэд түрээслэгчдийн хэлснийг нь л батлаад байсан болохоос баримтаар үнэлгээ
хийгээгүй. Цэрэндорж гуайд би энэ тухай хэлэхэд “Би бичээд өгсөн үнийг нь л
батлахаас өөр яах юм бэ” гэж байсан. Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдыг
хадгаламжийн дэвтрээ авчрахыг шаардаж байгаа шиг гаалийн мэдүүлэг, татвар төлсөн
баримтыг нь шалгах ёстой баймаар. Алтан болохоор татвар төлдөг, тэд төлдөггүй
гэсэн хууль байхгүй шүү дээ.
-Түрээслэгчид “САПУ” төвд лангуу түрээслэж төлбөрөө төлдөг байсан учраас
Алтан маш их ашиг олдог байсан гэж ярих юм билээ. Нууц биш бол та САПУ төвөөс
хичнээн төгрөгийн ашиг олдог байсан бэ?
-Ашиглалтад ороод дөрөвхөн сар болж байсан болохоор ашиг олж амжаагүй байсан.
Нэг лангууг 180 мянган төгрөгөөр түрээслүүлдэг. Түүнийхээ 30-40 хувийг нь
татварт өгдөг. Дээрээс нь газрын түрээс, цахилгаан, дулааны мөнгөө төлнө. Ажилчдынхаа
цалинг тавина. Тэгэхээр надад хэдий хэрийн ашиг үлдэх нь вэ.
-Шүүх хурлын танхимд хохирогчид “Увсын Сагилынхан больё оо” гээд орилолдоод
байсан. Энэ ямар учиртай юм бол оо?
-Би Улаанбаатар хотод төрж өссөн хүн. Увс аймагт очиж огт үзээгүй. Яахав, манай
аав Увсын харьяат. Шүүгчдийнх нь нэг Батсуурь гэж хүн Увсынх юм шиг байгаа юм.
Тэгээд хардаад, занаад байх шиг байсан. Батсуурь шүүгч “Хохирогчдын дотор 300
хүн нь Увсын харьяат байгаа шүү” гэж тоглоом шоглоомоор хэлж л байсан.
-Гал гарсан шалтгааныг яагаад тогтоож чадаагүй юм бол?
-Галыг хэн нэгэн санаатай тавьсан уу эсвэл санамсаргүй гарсан уу гэдэг нь бүдэг
бадаг хэвээр байна. Уг нь хяналтын камер тавьсан байсан юм. Гэтэл гал гарсны
дараа тэр бичлэгтэй хар хайрцаг нь учир битүүлгээр алга болчихсон. Яагаад
алга болсныг ч тогтоож чадаагүй байна. Онгоц сөнөхөд хар хайрцагных нь
бичлэгийг уншиж байж шалтгааныг нь тогтоодог шүү дээ. Хэрвээ тэр хар хайрцгийг
олох юм бол олон юмны учир тайлагдаж болно. Гал юунаас болж гарсан, хэн буруутай
зэрэг нь тогтоогдох учиртай. Би цагдаагаас гал юунаас болж гарч вэ, эсвэл хэн
нэгэн санаатайгаар галдан шатаасан байна уу гэдгийг тогтоогоод өгөөч гэж
гуйсаар өнөөдрийг хүрсэн. Үүнийг тогтоож чадаагүй байж золиос болгож Алтанг буруутай
гэж үзэх үндэслэл байхгүй шүү дээ.
-Түрээслэгчдийн дотор МЧАХ-ны тэргүүн Баасан гуай тууж явдаг нь юу билээ. Тэр
танайд лангуу түрээслэж байсан юм уу?
-Лангуу түрээслэж байгаагүй. Нэг харахад л түрээслэгч нарын дунд орчихсон үймээн
дэгдээж байсан.
-Түймэр гарсан шөнө та “Хохирлыг би зуун хувь барагдуулна” гэсэн мэдэгдэл
хийсэн чинь ийм байдалд хүргэх замыг зассан юм шиг санагдаад байх боллоо. Та
арай түргэдээгүй байгаа?
-Тэр шөнө САПУ төв шатаж байхад би ч гэсэн тэдэнтэй адилхан хөрөнгөө алдаад
шаналж байгаагүй гэж үү. Ашиглалтад ороод дөрөвхөн сар болж байсан объект шүү
дээ. 3,6 тэрбум төгрөгийн үнэтэй байшин нүдэн дээр минь шатаж үнсэн товорго
болсон. Тэнд байсан хүмүүсийн шаналал, харуусал бүхнийг би зүрх сэтгэлээрээ
яг адилхан амссан. Тэгээд би тэр олон хүн, тэдний гэр бүлийг бүү шаналаасай
гэсэндээ бүх зовлонг ганцаараа үүрээд гаръя гэж шийдсэн. “Би яахав вэ энэ хүмүүсийн
зовлонг нимгэлье” гэж бодсондоо хохирлыг нь барагдуулна гэж мэдэгдсэн. Би,
Алтан л энэ зовлонг үүрэх ёстой юм байгаа биз гэж дотроо хатуу бодсон хэрэг.
-Яагаад тэр зовлонг та ганцаараа үүрэх ёстой гэж. Гэнэтийн гай зовлонгийн өмнө
хүн бүхэн өвдөг сөхөрдөг биш үү. Та ямар буруутай болоод бүхнийг өөртөө үүрч
байгаа юм бэ?
-Бурхан л надад үүрэх ёстой ачааг минь үүрүүлж байна гэж бодсон юм. Тэгээд ч хүнлэг
сэтгэл гаргаж өөртөө бүхнийг үүрч өрөөлийг зовлонгоос гэтэлгэх гэлээ. Энэ
нийгэмд чинь хүнлэг энэрэнгүй сэтгэл гэж байх ёстой биз дээ. Эсвэл хар амиа
бодож бусдын зовлонг тэр чигт нь хаях ёстой байсан юм уу? Үгүй. Хүмүүнлэг
энэрэнгүй нийгэмд энэ үл нийцнэ.
-Та өөртөө дэндүү их ачаа үүрээд түүнийгээ давж гарах гээд зүтгээд байх юм. Та
ч бас хохирогч шүү дээ. Тэдэнтэй адилхан уйлаад яваад байхгүй яасан юм бэ.
Тэгсэн бол ийм юм болоо ч уу, үгүй ч үү?
-Тэгээд яваад байж болох байсаан. Харин би бүхнийг давж гарна гэж бодсон. Хамгийн
гол нь би ганцаараа биш гэж бодож, найдаж байлаа. Түрээслэгчдийг надтай хамт
энэ бүхнийг туулна гэж итгэж байсан юм. Би тэдний хохирлыг барагдуулж, тэд надад
сэтгэлийн дэм өгч бид цаашдаа хамтдаа явна гэж хүлээж байсан юм. Харамсалтай
нь тэгсэнгүй. Хадгаламж зээлийн хоршоо нь дампуурснаас болоод шоконд орж хүний
амь бүрэлгэсэн хэрэг хүртэл гарлаа шүү дээ. Тэгдэггүй юмаа гэхэд уйлж хайлаад
суугаад байж болох л байсан. Гэвч би нэг ч дусал нулимс гаргахгүйгээр бүхнийг
даван туулах гэж хичээж ирлээ. Надаас өөр хүн байсан бол адилхан л хохирогч
гээд явах байсан байх. Тухайлбал, хэн нэгэн хүн байраа бусдад түрээслүүлчихээд
байж байтал гал гараад хамаг юм нь шатчихвал яах байсан бол. Түрээслэгчээс л
байраа төлүүлж авна гэх байсан шүү дээ.
-Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан хүмүүст та өөрийн биеэр явж очоод нэхсэн
мөнгийг нь шууд өгч байсан нь бусад хохирогчдод нөлөөлөв бололтой. Тэгээд л
амандаа орсон тоогоо хэлж мөнгөө нэхэж байна шүү дээ?
-Тэр үеийн нөхцөл байдалд өөр яах байсан юм бэ. “Хүний олон хүнээ барьдаггүй”
гэсэн үг байдаг ч тэд олуулаа нийлээд намайг барьж идэх шахаж байсан шүү дээ.
Алхах, гишгэх газар болгонд минь дарамталж, намайг олон удаа барьцаалж, манай
ажилчдыг зодож байлаа. Тэр өлсгөлөн зарласан хүмүүсийн дотор манайхтай огт
гэрээ байгуулаагүй, лангуу түрээслэж байгаагүй хүн хүртэл байсан. Шоронд долоон
жил сууж байгаад гарч ирсэн Дамдинсүрэн гэдэг хүн өлсгөлөн зарлаж байна гэж
хэвтэж байгаад есөн сая төгрөг аваад л явсан.
-Саяхан нэг мэдээ ирлээ. Танай компанийн ажилчид Чингэлтэй дүүргийн шүүгчид
авлига өгөх гэж яваад газар дээрээ баригдлаа гэсэн мэдээлэл байна. Голомт
банкнаас мөнгө аваад шүүхийн гадаа очоод өгөх гэж байхад нь Баасан тэргүүтэй нөхөд
бариад авсан гэнэ үү. Одоо хэвлэлийн бага хурал зарлаж байх шиг байна.
-Өнөөдөр наймдугаар сарын 30. Долдугаар сарын татвараа төлөх эцсийн хугацаа.
Татварын ерөнхий газраас “90 сая төгрөгийн татвар гарсан байна. Түүнийгээ төл”
гээд утасдаад байсан. Хэрвээ хугацаандаа татвараа төлөхгүй бол өдөр тутмын 0,3
хувиар торгууль боддог юм. Үүнийг татвар төлдөг хүн бүхэн мэднэ. Тэгээд манай гүйцэтгэх
захирал, мөнгөн гүйлгээний нярав хоёр татварын нэхэмжлэлээ авахаар явж
байгаад тэдэнд бүтэн зургаан цагийн турш барьцаалагдсан байна. Татварын ерөнхий
газар Чингэлтэй дүүргийн шүүхийн хажуу талд байдаг шүү дээ. Бас машиныг нь
эвдчихсэн гэсэн. Тэд нар ажилчдыг хахууль өгөхөөр машиндаа мөнгөтэй явж байсан
гэж бодсон бололтой. Цагдаа дуудаад сайн дураараа нэгжүүлье гэж гуйхад цагдаагийнхан
“прокурорын зөвшөөрөлгүйгээр хүнийг нэгжиж болохгүй ээ” гээд нэгжээгүй юм
байна. Тэгэхээр нь Баасан нарт машинаа нэгжүүлье гэхэд нь тэд ч бас нэгжихгүй
гээд яваад өгсөн байна шүү дээ. Өдөр тутмын ажлаа хийгээд явж байгаа хүнийг
ингэж гүтгэж, гэмт хэрэгт хардаж, эрх чөлөөнд нь халдан барьцаалж болохгүй биз
дээ. Ер нь ганц энэ ч биш шүүх хурлын үеэр ажилдаа ирж явсан нэг шүүгчийн машин
руучулуу шидээд шилийг нь хагалчихаж байна билээ. Үүнээс өмнө манай ажилчдыг
зодох, ганц нэгээр нь ажлынх нь өрөөнөөс гаргахгүй хэдэн цагаар хорих гээд олон
балмад үйлдэл гаргаж л байсан. Надад өдөрт 10 гаруй гэрээслэл гардуулж, янз бүрээр
заналхийлж бас барьцаалдаг байлаа. Өнөөдөр ч гэсэн манай гэрийн гадаа хоёр
машин ээлжилж жижүүрлээд л байна. Амь насанд заналхийлсэн болохоор гэрээсээ ч
гарч чадахгүй байна шүү дээ. Уг нь хүнийг амь насанд нь халдахаар заналхийлсэн
бол Эрүүгийн хуулийн 189 дүгээр зүйлийн 2-т зааснаар танхайн хэрэг гэж үздэг юм
билээ.
-Таныг хангалттай заналхийллээ. Гэтэл яагаад хуулийн заалт үйлчлэхгүй байгаа
юм бэ?
-Ганц надад ч биш цагдаа, шүүгч нарт ч үйлчлэхгүй байна шүү дээ. Тэд ч бас
зодуулж доромжлуулж заналхийлэлд өртлөө. Хэн нэгний амь насанд халдахад тун
ойрхон байна.
-Одоо та болон таны гэр бүл хамгаалалтад байгаа юу?
-Үгүй. Бидэнд яалаа гэж цагдаагаас хамгаалалт өгөх вэ дээ. Хувиараа хамгаалалт
авсан байгаа.
-Та одоо тэдгээр хүмүүсийн хохирлыг барагдуулахад бэлэн үү?
-Бэлэн байгаа. Гагцхүү хохирлоо үнэн зөвөөр тооцож нэхэмжлэхийг л хүсч байна.
Бас нэг зүйлийг хэлэх хэрэгтэй байх. Манай улс бол ардчилсан улс. Ардчилсан
нийгэмд хуулиа дээдэлж амьдрах ёстой. Түүнээс хэн дуртай нь хуулиа зөрчиж юу
дуртайгаа хийж болохгүй шүү дээ. Хэрвээ хуулиа дээдлэхгүй дур дураараа авирлах
юм бол ардчилал биш анархи руу явах болино. Хүмүүнлэг энэрэнгүй ардчилсан
нийгэм тогтоохын тулд хуульт ёсоо чанд сахиж түүнийг дээдлэх ёстой. Тиймээс шүүхийн
шийдвэрийг хоёр тал хүндэтгэж үзэхээс өөр аргагүй. Шүүхийн шийдвэр заавал
таалагдах албагүй шүү дээ. Хэрвээ таалагдаагүй бол хүч хэрэглэж, үймээн
дэгдээх биш дараагийн шатны шүүхэд давж заалдахаас өөр аргагүй. Надад ч
гэсэн шүүхийн шийдвэр зуун хувь таалагдаагүй. Би жил найман сарын хугацаанд
ганцхан зүйлийн төлөө л явсан. Гал гарсан шалтгаан нөхцөл, эзэн холбогдогчийг
нь л тогтоох надад чухал байсан. Гэтэл аль аль нь тогтоогдсонгүй. Би сэтгэл
ханамжгүй байна.
Л.Мөнхбаясгалан