Израилийн арми болон Палестины террорист бүлэглэл гэгдэх "ХАМАС" бүлэглэлийн хооронд үргэлжилж буй мөргөлдөөний улмаас Газын зурваст олон хүн амиа алдаж байгаа. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд Европын хэд хэдэн улсад Газын зурваст явуулж буй Израилийн цэргийн ажиллагааг эсэргүүцсэн эсэргүүцлийн жагсаал өрнөжээ.
Тодруулбал, өнгөрсөн бямба гаригт Лондон хотод 15 мянган хүн Палестинчуудыг дэмжин жагсчээ. Эсэргүүцэгчид Лондон дахь Израилийн Элчин сайдын яам болон Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон ордны өмнө цуглаж, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардан, Израилийн төрийн далбааг шатаажээ.
Үүнтэй адил жагсаал Парист өрнөсөн бөгөөд Францын эрх баригчид ийм төрлийн жагсаал цуглаан хийх хоригложээ. Гэвч хоригийг үл хайхран жагссан эсэргүүцэгчид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүссэн гэж Reuters дамжууллаа.
Дотоод хэргийн яамнаас мэдээлж буйгаар эсэргүүцлийн жагсаалд 5000 гаруй жагсагч оролцсон бөгөөд 2000 орчим цагдаагийн ажилтан тэднийг хүчээр тараахыг оролдоход мөргөлдөөн үүсчээ.
Европын улсууд дотроос Францад еврей болон мусульман шашинтнуудын хамгийн том төлөөлөл оршин суудаг. Ойрхи Дорнодын асуудал хурцдаж байгаатай холбогдуулан тус хоёр шашны төлөөлөл мөргөлдөх явдал сүүлийн үед ихсэж байна.
Палестин иргэдийг дэмжсэн жагсаал өчигдөр Нидерланд улсын Гааг, Амстердам, Роттердам хотуудад ч болсон. Жагсаалд оролцогчид “Палестинд эрх чөлөө олго” гэсэн утга бүхий уриа, лоозон, Палестины төрийн далбааг барьсан байжээ.
Израиль цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш Газын зурваст 1032 хүн амь үрэгдсэн юм.