Сүхбаатар дүүргийн Улаан загалмайн хороо, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар хамтран “Аюулгүй цус амьдрал бэлэглэнэ” донорын өдөрлөгийг энэ сарын 23, 24-ний өдрүүдэд дүүргийн “Иргэний танхим”-д зохион байгуулж байна.
Амралт зугаалга эхэлсэн энэ өдрүүдэд донорын идэвх сулардаг учраас цусны эрэлт хэрэгцээ их байдаг аж. Тиймээс осол эндэгдлээс авахуулаад цусны өвчтэй хүмүүсийн амийг аврах уриалгыг гаргалаа.
Мөн “Аюулгүй цус амьдрал бэлэглэнэ” донорын өдөрлөгийн үеэр иргэд цусны бүлгээ тодорхойлуулах, ДОХ, бэлгийн замын халдварт өвчин, В, С вирустэй эсэх зэрэг таван төрлийн шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэх боломжтой.
Таны нэг удаа бэлэглэсэн цус гурван хүний алтан амийг аварна.