Зуны нарлаг өдрүүдэд хээр гадаа, зуслан амралтдаа гэр бүл, найз нөхдийн хамт задгай хоол хийж идэх ч сайхан шүү. Хоол дундаа шорлогийг гүйцэх нь ховор биз ээ.
Та бүхэнд шорлог хийх жор, аргыг зөвлөгөө болгон хүргэж байна.
ҮХРИЙН МАХАН ШОРЛОГ
1-р алхам. Сүмсээ бэлтгэнэ. Эхлээд доорх зүйлсийг нэг саванд хийн сайтар хутгана.
- 4 халбага /амны/ сой сүмс
- 6 халбага /амны/ шрирача сүмс
- 1 халбага / цайны / хар перец
- 4 халбага /цайны/ синнамон
- 3 халбага /цайны/ тмин (cumin)
- 6 халбага /амны/ зөгийн бал
- 3 халбага /амны/ шар буурцагны тос
Ингээд сүмс бэлэн боллоо.
2-р алхам. 1 кг үхрийн махыг 40-50 граммаар жижиглэн хэрчинэ.
3-р алхам. Хэрчсэн үхрийн махан дээрээ бэлтгэсэн сүмсээ хийж сайтар холино.
4-р алхам. Хольсон махаа нэг удаагийн хүнсний уутанд хийж амыг нь сайн хаагаад доод тал нь 3 цаг дарна.
5-р алхам. Сонгино, чинжүү зэрэг холих ногоогоо идэх хэмжээгээрээ хавтгайлан хэрчинэ.
6-р алхам. Махаа шарахаас 30 минутын өмнө хавтгайлан хэрчсэн ногоогоо махандаа хийнэ.
7-р алхам. Махаа гал дээр шарж байх үедээ давстай ус цацаж амтална. Эргүүлсний дараа дахин давстай усаа цацаж амтална.
ХОНИНЫ МАХАН ШОРЛОГ
1-р алхам. Сүмс бэлтгэх: Нэг саванд
- 1 аяга тараг
- Жижиглэн хэрчсэн 6 хумс сармис
- 1 халбага /цайны/ улаан перец
- 1 халбага хар /цайны/ перец
- Лимон үрсэн хальс /1 жимснийх/
- Лимоны шүүс /1 жимснийх/
- 2 халбага /амны/ шар буурцагны тос
- Гааны навч 20-40 гр
- 1 халбага /амны/ сой сүмс хийж сайтар хутгана.
Ингээд сүмс бэлэн боллоо.
2-р алхам. Харин одоо 1 кг махыг 40-50 граммаар жижиглэн хэрчинэ.
3-р алхам. Хэрчсэн хонины махан дээрээ бэлтгэсэн сүмсээ хийж сайтар холино
4-р алхам. Мөн хольсон махаа хүнсний уутанд хийж амыг нь сайн хаагаад доод тал нь 3 цаг дарна.

ТАХИАНЫ МАХАН ШОРЛОГ
1-р алхам. Сүмс бэлтгэх: Мөн нэг саванд
- 150 гр майонез
- 1 халбага /цайны/ хар перец
- 1 халбага /цайны/ карри
- 1 халбага /амны/ гич хийн сайтар хутгана.
Ингээд сүмс бэлэн болох нь тэр.
2-р алхам. 1 кг тахианы махаа 40-50 граммаар жижиглэн хэрчинэ.
3-р алхам. Хэрчсэн махан дээрээ сүмсээ хийж сайтар холино.
4-р алхам. Хольсон махаа хүнсний уутанд хийж амсрыг нь сайн хаагаад хамгийн багадаа 1 цаг дарна.