АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ, Канад зэрэг улсын гаалийн татварыг 25 хувиар нэмэгдүүлэх арга хэмжээг ирэх сараас хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг мэдээлсний дараа ам.долларын ханш эргэн чангарлаа. “Bloomberg Dollar Spot Index” 0.7 хувиар чангарсан бол канад доллар, мексикийн песогийн ханш нэг хувь давж сулрав.
Даваа гарагт Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн тангаргаа өргөхтэй зэрэгцэн ам.долларын ханш 1.1 хувиар суларсан нь сүүлийн 14 сарын хамгийн огцом уналт боллоо. Арилжаанд оролцогчид түүнийг тангаргаа өргөснийхөө дараа гаалийн татварыг эрс нэмэгдүүлэх шийдвэр гаргахгүй гэсэн хүлээлттэй байсан нь үүнд нөлөөлсөн байна.
“Wall Street Journal” Дональд Трамп албан тушаалдаа орсон эхний өдрөө шинэ татварын бодлого хэрэгжүүлэхээ түр азнах төлөвтэй гэж мэдээлж байсан юм.
Ам.долларын ханш суларсан нь бусад голлох валютуудын ханш чангарахад нөлөөлж, еврогийн спот ханш 1.6 хувиар чангарлаа.
АНУ гаалийн татвараа нэмэгдүүлбэл хамгийн их өртөхөөр байгаа канад доллар, БНХАУ-ын юань, Мексикийн песогийн ханш бүгд нэг хувь давж чангарсан ч сүүлийн байдлаар ийнхүү өсөлтөө алдаад байгааг харж болохоор байна.
С.Жаргалмаа